Tuesday, March 20, 2012

“Наурызын баяр”-т а.з Баасанхүү түрүүлэв

Казах түмний “Нарны баяр” буюу “Наурызын баяр”-т зориулсан АЦЦБЗБ-ийн 3-р сарын ээлжит барилдаан /2012.03.20/ болж өнгөрөв. Барилдааныг МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Бес Богда бүргэд бөхийн дэвжээ хамтран зохион байгуулав.

2009 он /03.18/-ы барилдаанд 128 бөх зодоглож, у.з Б.Соронзонболд түрүүлж, у.н Б.Чинзориг /өсөх идэр/ үзүүрлэн, у.н Д.Батболд /у.х/, у.н Ж.Бат-Эрдэнэ /у.г/ нар шөвөгт., 2010 /03.20/ онд мөн 128 бөх барилдсанаас, у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүлж, у.н А.Цацабшир /у.х/ үзүүрлэн, у.ар Д.Ганхуяг, у.г Н.Ганбаатар нар их шөвөгт., 2011 /03.18/ оны АЦЦБЗБ /256 бөх/-ийн барилдаанд, ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлж, а.а Л.Цэрэнтогтох үзүүрлэн, а.а Ч.Батчулуун /а.х.а/, а.а Б.Батмөнх /у.н/ нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан байна.

Харин өнөө жилийн барилдаанд а.х.а Б.Одгэрэл, О.Гантулга, а.а А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Х.Мэндбаяр, Ба.Батжаргал, Д.Болдбаатар, Б.Баатарцол нарын тэргүүтэй аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 256 хүчтэн зодоглосноос:

Түрүү: Увс аймгийн Тэс сумын харьяат, Алдартанклуб, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх а.з Төрөөгийн БААСАНХҮҮ

Үзүүр: Увс аймгийн Малчин сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Нийгмийн хэв журам хамгаалах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн бөх а.х.а Оюуны ГАНТУЛГА

Их шөвөгт: Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Бес богда бүргэд” бөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх а.а Батчулууны БААТАРЦОЛ., Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.х Нямпүрэвийн БАТСАЙХАН нар шалгаран үлдэв.

Дөрвийн даваа:

1. а.х.а Б.Одгэрэл – с.з О.Цээбалдовжир

2. а.х.а О.Гантулга – с.з Ш.Пүрэвгарьд

3. а.а Д.Батжаргал – а.н Б.Тайван

4. а.а Б.Хашбат – а.н Н.Нямбуу

5. а.а Ба.Батжаргал – а.н С.Ерөөлт

6. а.а Д.Болдбаатар – а.н О.Бундхорол

7. а.а Б.Баатарцол – а.х Б.Хаш-Эрдэнэ

8. а.а Ж.Сүхбат – а.х Б.Батжаргал

9. а.а Л.Шинэбаатар – а.х З.Наранбаатар

10. а.а Ч.Баасанбат – а.х Н.Батсайхан

11. а.а Д.Цэрэндаваа – а.з Ж.Дагва-Очир

12. а.а Б.Бат-Эрдэнэ – а.з П.Мөнхбат

13. а.а Б.Эрдэнэхүү – а.з Т.Баасанхүү

14. а.а Н.Батсуурь – а.з Д.Амаржаргал

15. а.а Ш.Дарханбат – а.а Д.Энхбаяр

16. а.а Б.Ганхуяг – а.а У.Батгэрэл

Тавын даваа:

1. а.х.а Б.Одгэрэл – а.а Ж.Сүхбат

2. а.х.а О.Гантулга а.н Н.Нямбуу

3. а.а Ба.Батжаргал – а.з Ж.Дагва-Очир

4. а.а Д.Болдбаатар а.а Б.Бат-Эрдэнэ

5. а.а Б.Баатарцол – а.н Б.Тайван

6. а.а Л.Шинэбаатар а.з Д.Амаржаргал

7. а.а Ш.Дарханбат а.з Т.Баасанхүү

8. а.а Б.Ганхуяг а.х Н.Батсайхан

Зургаагийн даваа:

1. а.х.а Б.Одгэрэл а.з Т.Баасанхүү

2. а.х.а О.Гантулга – а.а Ба.Батжаргал

3. а.а Б.Баатарцол – а.а Л.Шинэбаатар

4. а.а Б.Бат-Эрдэнэ а.х Н.Батсайхан

Долоогийн даваа:
1. а.х.а О.Гантулга – а.х Н.Батсайхан

2. а.а Б.Баатарцол а.з Т.Баасанхүү

Наймын даваа:
1. а.х.а О.Гантулга а.з Т.Баасанхүү

1 comment:

  1. Anonymous3/22/2012

    Баасанхүү амжилт чи чадна

    ReplyDelete