Sunday, March 18, 2012

МУ-ын аймгийн Гарамгай Манлай арслан Б.Сэрээтэрийн нэрэмжит барилдаан болов

Завхан аймгийн Алдархаан сумын харьяаны бөх, МУ-ын аймгийн Гарамгай манлай арслан Борхүүгийн СЭРЭЭТЭР-ийн нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан /2012.03.17/ Завхан аймагт болов.

Б.Сэрээтэр арслан нь 1936-1962 оны хооронд /тодорхой мэдэгдэж буйгаар/ 27 жил барилдахдаа 20 удаа шөвгөрч Монгол улсын аймгийн цолтой бөхчүүдийн дунд нэн ховор хийгээд дахин үл давтагдах амжилтын эзэн болж мөнхөрсөн хүчтэн билээ.

Б.Сэрээтэр арслан 1939, 1941, 1942, 1945, 1947, 1952, 1954, 1959 оны аймгийн баяр наадмын түрүү бөхөөр, 1937, 1940, 1944, 1946, 1953, 1955, 1958 оны үзүүр бөхөөр шалгаран барилдахын зэрэгцээ 1936, 1956, 1957, 1961, 1962 онуудад шөвгөрсөн болно. Энэ нь Ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан Монгол улсын аймгийн арслан цолтой бөхчүүдийн тэргүүн дэд манлайд орох амжилт мөн билээ.

Барилдааныг “Алдар-Яруу хүрээ” нийгэмлэг ТББ, Алдархаан сумын Үндэсний бөхийн холбоо, Аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав.

Хүүхдийн /3 насны ангиллаар/ болон аймаг, сумын цолтны барилдаан болов.

10-12 насны ангилалд 32 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, тус сумын 9-н жилийн сургуулийн сурагч Бавуугаржидын ДЭМҮҮЛ

Үзүүр: Отгон сумын харьяат, Дэвшил сургуулийн сурагч Гантөмөрийн БАТНАСАН

Их шөвөгт: Улиастай сумын харьяат, Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Хүрэлбаатарын ЭРХЭМБАЯР, Отгон сумын харьяат, III сургуулийн сурагч Эрдэнэбатын ЛХАМСҮРЭН нар шалгаран үлдэв.

13-15 насны ангилалд 40 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, IV сургуулийн сурагч Бямбадоржийн ЗАГДДЭМБЭРЭЛ

Үзүүр: Цэцэн-Уул сумын харьяат, тус сумын 9-н жилийн сургуулийн сурагч Дагвачүлтэмийн САЙННЯМБУУ

Их шөвөгт: Цэцэн-Уул сумын харьяат, тус сумын 9-н жилийн сургуулийн сурагч Намдагийн ЛХАГВАСҮРЭН

16-17 насны ангилалд 24 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, IV сургуулийн сурагч Ганболдын ЛХАГВАДЭМБЭРЭЛ

Үзүүр: Ургамал сумын харьяат, Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн сурагч Баасанхүүгийн БЯМБА-ОЧИР

Их шөвөгт: Алдархаан сумын харьяат Бямбажаргалын ЦЭНД-АЮУШ

Аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, “Тэргүүн сарууул зам” ХХК, “Алдар-Яруу нийгэмлэг” ТББ-ын бөх а.н Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Үзүүр: Алдархаан сумын харьяат, Аймгийн ҮБХ, “Аваргыг аймагтаа бэлтгэе” бөхийн клубын бөх а.з Магнайн БАТБАЯР

Их шөвөгт: Алдархаан сумын харьяат, Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийд, “Алдар-Яруу нийгэмлэг” ТББ-ын бөх а.з Бямбасүрэнгийн ГАЛСАЙХАН, Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ нар шалгаран үлдэв.

Нэгийн даваа:

1. а.з М.Батбаяр – з.б Самбууням

2. а.з Б.Галсайхан – з.б Мягмаржав

3. а.н З.Хангалбаатар – з.б Найдандорж

4. а.н Г.Сүхбаатар – з.б Б.Цэнд-Аюуш

5. с.з Б.Батцоож – з.б Баттэнгэр

6. с.з П.Баттулга – з.б Б.Мягмардорж

7. с.з Г.Анхбаяр – з.б Мягмаржав

8. с.з Рэнцэндорж – з.б Сайнбаатар

9. с.з Ш.Бүрэнбат – з.б Буд-Эрдэнэ

10. с.з Я.Ишжамц – з.б Даваасүрэн

11. с.з Д.Отгонсүрэн – з.б Бат-Очир

12. с.н Ш.Чинтулга – з.б Ганхуяг

13. с.н Б.Жигжидсүрэн – з.б Б.Бямба-Очир

14. з.б Анхбаяр – з.б Г.Лхагвадэмбэрэл

15. з.б Батцэнгэл – з.б Н.Адъяатөмөр

16. з.б Б.Цэрэндондов – з.б Азжаргал

Хоёрын даваа:

1. а.з М.Батбаяр – з.б Б.Цэрэндондов

2. а.з Б.Галсайхан – з.б Батцэнгэл

3. а.н З.Хангалбаатар – з.б Анхбаяр

4. а.н Г.Сүхбаатар с.н Б.Жигжидсүрэн

5. с.з Б.Батцоож с.н Ш.Чинтулга

6. с.з П.Баттулга – с.з Д.Отгонсүрэн

7. с.з Г.Анхбаяр с.з Я.Ишжамц

8. с.з Рэнцэндорж – с.з Ш.Бүрэнбат

Гурвын даваа:

1. а.з М.Батбаяр – с.з Рэнцэндорж

2. а.з Б.Галсайхан – с.н Б.Жигжидсүрэн

3. а.н З.Хангалбаатар – с.з П.Баттулга

4. с.з Я.Ишжамц – с.н Ш.Чинтулга

Дөрвийн даваа:

1. а.з М.Батбаяр – с.з Я.Ишжамц

2. а.з Б.Галсайхан – а.н З.Хангалбаатар

Тавын даваа:

1. а.з М.Батбаяр – а.н З.Хангалбаатар

Борхүүгийн Сэрээтэр арслангийн түүхэн амжилтыг:

Алдархаан сумын ҮБХ-ноос: “Арслангийн даллагат Алдархааны Манлайн баясгалант арслан”-гаар,

Завхан аймгийн ҮБХ-ноос: “Завхан аймгийн тэргүүн манлай арслан”-гаар,

Монголын ҮБХ-ноос “МУ-ын аймгийн Гарамгай арслан”-гаар тус тус батламжлан өргөмжлөв.

Барилдаан зохион байгуулагчид Б.Сэрээтэр арслангийн амжилтыг илэрхийлсэн Малгайг бүтээлгэсэн бөгөөд дээрхи Батламжуудын хамт сумын Орон нутгийг судлах музейд хадгалуулахаар болов.

/Тод: Алдархаан сумаас АХ-ын хувьсгалын жилүүдэд улсын заан цолтон нэг /А.Арилдий, 1940 он/, улсын начин цолтон хоёр /Д.Дагва, 19??, Ж.Жигмиддорж, 1958, 1960/ төрөн гарсан байна.

Аймгийн хэмжээгээр авч үзэхүл, хамгийн олон аймгийн арслан /17/ цолтон тус сумаас төрөн гарсан болно. Мөн аймгийн баяр наадмын хамгийн олон түрүү /24/, үзүүр /19/-ийг Алдархааны хүчтэнүүд хүртсэн байдаг билээ./

Барилдааныг санаачлан зохион байгуулагчид:

Г.Мягмарсүрэн /“Алдар-Яруу хүрээ” нийгэмлэг ТББ-ын тэргүүн, Аймгийн ҮБХ-ны дэд тэргүүн/

Б.Галсайхан /“Алдар-Яруу хүрээ” нийгэмлэг ТББ-ын дэд тэргүүн, Аймгийн заан/

М.Энхтайван /ДЦС-IV ТӨХК/

Б.Бадамсүрэн /Аймгийн заан/

З.Хангалбаатар /Аймгийн начин/

Л.Лхагважав /Алдархаан сумын ҮБХ-ны тэргүүн, сумын заан/

Г.Амарсанаа /“Тэргүүн саруул зам” ХХК-ны гүйцэтгэх захирал/

Г.Амарсайхан /Бизнесмэн/

С.Доржнамжин /Бизнесмэн/

Д.Доржжүгдэр /Бизнесмэн/

Мэдээлсэн: Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

3 comments:

  1. Алдархаан3/18/2012

    сайхан барилдаан зохион байгуулсан та бүхэнд баярлалаа. Лхаочир, батсүх нар яагаад оролцоогүй юм? Лха муу байна даа, нутгийн сайхан бөхийн барилдаанд хүндэтгэл үзүүлдэггүй.

    ReplyDelete
  2. muugii3/18/2012

    Miigaa minii naiz uneheer goyo yum hiijee. bayar hurgii.
    Malgai ni bas l bn aa. saihan haragdaj bn.
    Hangal sain bgaa yum bn aa.

    ReplyDelete
  3. Aldarhaani Arildii gej huniig nachin, odoogiinhoor hartsaga gej bichdeg bsn yum. Syrwaljlaad uzewel 6 dawsan ZAAN yum bn leee.

    ReplyDelete