Tuesday, March 13, 2012

Завхан аймагт зохиогдсон барилдаануудын мэдээ

ХVII жарны “Баясгалан” хэмээх усан Луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Үндэсний бөхийн чуулга барилдааныг Сантмаргаз суманд зохион байгуулав. Уг барилдаан /2012.02.18-19/-ыг “Арслан-Заанууд” бөхийн холбоо, “Алаг овоо” морин холбооны нэг жил, шинэ дэвжээний нээлтэд зориулан доорхи таван насны ангиллаар явуулав. Ангилал тус бүрд 32 бөх зодоглов. Үүнээс:

1. Бага нас: 1-3-р анги

Түрүү: Д.Жадамба /3-р анги/, Үзүүр: Л.Дагийсүрэн /2-р анги/

2. Дунд нас: 4-5-р анги

Түрүү: О.Баасанжаргал /5-р анги/, Үзүүр: Б.Энхбаяр /5-р анги/

3. Ахлах нас: 7-9-р анги

Түрүү: О.Ренчинлхагва /9-р анги/, Үзүүр: Г.Мөнх-Очир /9-р анги/

4. Идэр нас: 16-18 нас

Түрүү: Э.Пүрэвдорж, Үзүүр: Г.Анхбаяр

5. Насанд хүрэгчид

Түрүү: с.н В.Төмөрбаатар, Үзүүр: а.н Г.Батдорж

*** *** ****

Аваргыг аймагтаа бэлтгэе” ажлын хүрээнд Аймгийн үндэсний бөхийн холбооноос бөхийн шинэ дэвжээний нээлтийг Эх орончдын баярын өдөр /2012.03.01/ аймгийн ХТХ-ийн спорт танхимд зохион байгуулав.

МҮБХ-ноос хэрэгжүүлж буй “Нутгийн салхи” хөтөлбөрийн хүрээнд бөхийн дэвжээ, зодог жуудаг, сургалтын гарын авлага /Их бүрдэл/-ыг аймгийн бүх сумд, төвийн сургуулиудад олгох ажлыг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын санаачлага, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд Аймгийн үндэсний бөхийн холбоо нь дэргэдээ хүүхэд залуучуудыг бөхийн эрдэмд суралцуулах, эрүүл чиг, зөв боловсон, ёс жудагтай, ирээдүйн улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг бэлтгэн гаргах зорилгоор бөхийн дэвжээ, бөхийн сургалтын клубыг нээн ажиллуулж байгаа болно.

Бөхийн дэвжээний нээлтийн барилдаанд:

1-р байр: Дөрвөлжин сумын харьяат, “Аймгийн ШШГА”-ы бөх а.н Пагважавын БАЯРСАЙХАН

2- байр: Алдархаан сумын харьяат, АБТДС-ийн оюутан с.н Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА

3-р байр: Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ

4-р байр: с.з Ганболдын АНХБАЯР нар тус тус шалгарав.

*** *** ****

Улиастай сумын 11-н жилийн 4-р сургуулийн бөхийн дэвжээний нээлт 2012.03.07-нд тус сургуулийн спорт танхимд болов.

Уг арга хэмжээнд тус сургуулийн захирал, аймгийн начин Чойжилсүрэн, Аймгийн ҮБХ-ны тэргүүн Д.Энх-Амгалан болон тэргүүлэгчид, мөн тус сургуулийн төгсөгч а.а Лхагвын Лха-Очир нарын зэрэг хүндэт зочид оролцов.

Дэвжээний нээлтийн барилдаанд:

Түрүү: Алдархаан сумын харьяат, АБТДС-ийн оюутан с.н Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА

Үзүүр: Дөрвөлжин сумын харьяат, “Аймгийн ШШГА”-ы бөх а.н Пагважавын БАЯРСАЙХАН

Их шөвөгт: Алдархаан сумын харьяат бөх а.з Магнайн БАТБАЯР, Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ нар шалгаран үлдэв.

*** *** ****

2012.03.07-нд Аймгийн ХТХ-ийн спорт танхимд бөхийн клубт шинээр хамрагдан суралцаж буй хүүхэд багачуудын дунд анхны барилдааныг 3 насны ангиллаар зохион байгуулав. Үүнд:

1. 16-17 нас

Түрүү: Лхагвадэмбэрэл /4-р сургууль/, Үзүүр: Бат-Очир /4-р сургууль/

2. 13-15 нас

Түрүү: Майдар, Үзүүр: Мөнх-Оргил

3. 10-12 нас

Түрүү: Эрхэмбаяр, Үзүүр: Бат-Ерөөлт

Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

1 comment:

  1. АВАРГА3/13/2012

    манай аймгийн аваргатай аймаг шүү... Таны Шагж аваргын талаар бичсэн нийтлэл их таалагдлаа. Баярлалаа.

    ReplyDelete