Friday, February 03, 2012

Эрдэнэхайрхан сумын нэрэмжит барилдаан болов

Эрдэнэхайрхан сумын соёл, урлагийн өдрүүдийн хүрээнд тус сум болон сургууль байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан, Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан Монгол улсын алдар цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2012.01.31/ болж өнгөрлөө.

АХ-ын жилүүдэд Эрдэнэхайрхан сумаас улсын харцага цолтон 1, начин цолтон 2 төрсөн гарсан билээ. 1938 онд Гилэгийн Дайнаа 5 давж начин, 1951 онд Маньтгарын Сэдхүү 6 давж начин, 1992 онд Монхорын Дармаабазар 6 давж начин /2004 онд энэ амжилтаараа харцага/ цолонд тус тус хүрсэн байдаг.

Харин тус сумаас аймгийн баяр наадмын түрүүг 1949 онд а.а Цэрэнлхамын Дүгэржав, 2005 онд а.а Төмөрхүүгийн Энх-Амгалан нар., баяр наадмын үзүүрийг 1947 онд у.н М.Сэдхүү, 1993 онд у.х М.Дармаабазар нар хүртсэн байна.

Эрдэнэхайрхан сумын нэрэмжит барилдаанд а.х.а Д.Чинзориг, а.з М.Батбаяр, Д.Отгонбаяр, а.н Г.Болдбаатар, П.Баярсайхан, Н.Мөнхтөр нарын тэргүүтэй 32 бөх зодоглосноос:

Түрүү: Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх с.з Янжмаагийн ИШЖАМЦ

Үзүүр: Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат бөх с.з Пүрэвхоролын БАТТУЛГА

Их шөвөгт: Цэцэн-Уул харьяат а.х.а Данхарын ЧИНЗОРИГ, Эрдэнэхайрхан сумын харьяат а.н Нямсүрэнгийн МӨНХТӨР нар шалгаран үлдэв.

Хоёрын даваа:

1. а.х.а Д.Чинзориг – з.б Бямбацогт /Алдархаан/

2. а.з М.Батбаяр з.б Батцэнгэл /МУИС-Завхан сургууль/

3. а.з Д.Отгонбаяр – з.б Баянмөнх /ШШГА/

4. а.н Г.Болдбаатар – з.б Даваасүрэн /ХААИС/

5. а.н П.Баярсайхан – с.н Э.Сумъяабазар

6. а.н Н.Мөнхтөр – с.н Б.Жигжидсүрэн

7. с.з П.Баттулга – с.з Л.Түмэнбаатар

8. с.з Я.Ишжамц – с.з Д.Дашгаадан

Гурвын даваа:

1. а.х.а Д.Чинзориг – з.б Даваасүрэн /ХААИС/

2. а.з М.Батбаяр – с.з Я.Ишжамц

3. а.з Д.Отгонбаяр – а.н Н.Мөнхтөр

4. а.н П.Баярсайхан – с.з П.Баттулга

Дөрвийн даваа:

1. а.х.а Д.Чинзориг – с.з Я.Ишжамц

2. а.н Н.Мөнхтөр – с.з П.Баттулга

Тавын даваа:

1. с.з П.Баттулга – с.з Я.Ишжамц

1 comment:

  1. Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо: Г.Мягмарсүрэн

    ReplyDelete