Saturday, September 17, 2011

Чөлөөт (W)-2011, ДАШТ (Стамбул)


Туркын Стамбул хотноо үргэлжиж буй чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-нээс манай эмэгтэй баг тамирчид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээрээ гурав дугаар байрт оров.


Ийнхүү багийн дүнгээрээ гуравт шалгарч хүрэл медаль, цомоор шагнуулсан нь чөлөөт барилдааны төдийгүй Олимпийн төрөлд багтдаг спортын төрлүүдээс анх удаа тохиож буй томоохон амжилт юм.

Ингээд 2011 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний медальтнуудыг танилцуулж байна.

48 кг:
1. Хитоми Обара Сакамото /OBARA SAKAMOTO, Hitomi/ (JPN)

2. Мария Стаднык /STADNYK, Mariya/ (AZE)

3. Жулдыз Ешимова-Туртбаева /ESHIMOVA TURTBAYEVA, Zhuldyz/ (KAZ)

3. Жао Шаша /ZHAO, Shasha/ (CHN)

... ... ...

32. Ц.Энхжаргал (Монгол)

/Ц.Энхжаргал эхний тойрогт ХБНГУ-ын бөх Жаздин Шелльд цэвэр ялагдсан. Энэ жинд 40 бөх зодогложээ/
51 кг:
1. Замира Рахманова /RAKHMANOVA, Zamira/ (RUS)

2. Даваасүхийн Отгонцэцэг /DAVAASUKH, Otgontsetseg/ (MGL)

3. Ратимат Багомедова /BAGOMEDOVA, Patimat/ (AZE)

3. Жессика Анне МакДоналд Бонди /MACDONALD BONDY, Jessica Anne Marie/ (CAN)

/Д.Отгонцэцэг 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Азарбайджаны бөх Ратимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар, 3-р тойрогт ХБНГУ-ын бөх Энгельхардт Мелендэрсийг 0:1, 4:0, 4:1 онооны харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Рати Ненаг 7:0, 1:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаж, Аваргын алтан медалийн төлөө Оросын бөх Замира Рахмановатай барилдаж 3:2, 5:0, 0:2 онооны харьцаагаар ялагдав. Энэ жинд 23 бөх зодоглосон байна/
55 кг:
1. Саори Ёшида /YOSHIDA, Saori/ (JPN)

2. Тони Линн Вербеек /VERBEEK, Tonya Lynn/ (CAN)

3. Татьяна Лазарева /LAZAREVA, Tetyana/ (UKR)

3. Ида Терес Нерелл /NERELL, Ida-Theres/ (SWE)

... ... ...

17. Б.Номин-Эрдэнэ (Монгол)

/Б.Номин-Эрдэнэ 1-р тойрогт Грекийн бөх Мария Преволаракийг 1:0, 2:1 онооны харьцаагаар ялж, дараагийн тойрогт Канадын бөх Тони Лунн Вербеект 0:5, 0:2 онооны харьцаагаар ялагдаж, дагах барилдаанд ОХУ-ын бөх Мария Гуровад 0:1, 4:4 онооны харьцаагаар ялагдсан. Энэ жинд 41 бөх зодоглосон байна/
59 кг:
1. Ганна Васыленко /VASYLENKO, Ganna/ (UKR)

2. София Магделена Мэттсонн /MATTSSON, Sofia Magdalena/ (SWE)

3. Сона Ахмадли /AHMADLI, Sona/ (AZE)

3. Такако Сайто /SAITO, Takako/ (JPN)

5. Д.Нармандах (Монгол)


/Д.Нармандах 1-р тойрогт Шведийн бөх С.Мэттссонд цэвэр ялагдаж, дагах барилдаанд Туркийн бөх Леала Метинийг 7:1, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Японы бөх Такако Сайтод 4:4, 0:5, 0:3 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд бөх 21 зодоглосон байна/


63 кг:
1. Каори Ичо /ICHO, Kaori/ (JPN)

2. Марианна Састин /SASTIN, Marianna/ (HUN)

3. Жин Руисье /JING, Ruixue/ (CHN)

3. О.Насанбурмаа /OCHIRBAT, Nasanburmaa/ (MGL)

/О.Насанбурмаа 1-р тойрогт Румыний бөх Михаэла Панатийг 1:0, 3:0, 2-р тойрогт Оросын бөх Любовь Волосоваг 1:0, 0:1, 1:0, Вэнэсуэлийн бөх Люго Завалаг 1:0, 0:2, 3:3 онооны харьцаагаар тус тус хожиж, мөнгөн медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Састин Марианнад 2:0, 5:2 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөх Ран Ми Кимийг 1:0, 1:0 онооны харьцаагаар ялжээ. Энэ жинд 45 бөх зодоглосон байна/
67 кг:
1. Си Луожуома /XI, Luozhuoma/ (CHN)

2. Б.Оюунсүрэн /BANZRAGCH, Oyunsuren/ (MGL)

3. Ёшико Иноуэ /INOUE, Yoshiko/ (JPN)

3. Аделин Мария Грей /GRAY, Adeline Maria/ (USA)

/Б.Оюунсүрэн 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Украиний бөх Алёна Макинияг 1:0, 1:0 онооны харьцаагаар, 3-р тойрогт Японы бөх Ёшико Иноуег 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаад, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын бөх Си Луожуоматай барилдаж 1:0, 2:0 онооны харьцаагаар хожигдов. Энэ жинд 14 бөх зодоглосон/
72 кг:
1. Златева Станка /STANKA, Zlateva/ (BUL)

2. Екатерина Букина /BUKINA, Ekaterina/ (RUS)

3. Али Сью Бернард /BERNARD, Ali Sue/ (USA)

3. Василиса Марзальюк /MARZALIUK, Vasilisa/ (BLR)

... ... ...

14. Г.Наранчимэг (Монгол)

/Г.Наранчимэг эхний тойрогт Унгарын бөх Кити Годог 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж, дараагийн тойрогт Оросын бөх Е.Букинад цэвэр ялагдаж, дагах барилдаанд Камеруны бөх Али Аннабел Лаоред 0:6, 1:1 онооны харьцаагаар хожигдсон. Энэ жинд 31 бөх зодогложээ/
Багийн дүн:
Нэгдүгээр байр - Япон, 57 оноо
Хоёрдугаар байр - Канад, 33 оноо
Гуравдугаар байр - Монгол, 32 оноо
48 кг-ын жинд Японы бөх Хитоми Обара Сакамото дэлхийн аварга цолыг 8 дахь удаагаа, 55 кг-ын жинд Саори Ёшида 9 дэх удаагаа, 63 кг-ын жинд Каори Ичо 7 дахь удаагаа, харин 72 кг-ын жинд Болгарын бөх Златева Станка дэлхийн аварга цолыг 4 дэх удаагаа хүртжээ.

5 comments:

  1. boskiig bag 2009 ond Minland bagaaraa bair ezelsen bizdee? alt, mungu, hurel avaad. ugui ch biluu?
    Gehdee ter bol tom amjilt bsan shuu,
    Manai emegteichuud ih sain bn aa. suhbaatar dasgaljuulagchid bayar hurgii.
    Harin erchuud neg bish bolood bn aa. Onoodor medali avah hun bhgui ee.

    ReplyDelete
  2. БАНЗРАГЧИЙН ОЮУНСҮРЭН нь 1989 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 2008 онд Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 77 дугаар дунд сургууль төгсөн МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд элсэн одоо гуравдугаар дамжаанд суралцдаг. 2006 оноос “Замчин” спорт клубт Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2008 онд “Хангарьд” спорт клубын тамирчин болсон, 2008 онд чөлөөт бөхийн залуучуудын, 2010 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2009 онд спортын мастер, 2010 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-нд 2 удаа түрүүлээд байна.
    2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд мөнгөн медаль, И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, 2011 онд Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд мөнгөн медаль, Швед улсад болдог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан.

    ReplyDelete
  3. ДАВААСҮХИЙН ОТГОНЦЭЦЭГ нь 1990 онд төрсөн, 200, онд Дархан-Уул аймгийн 16 дугаар “Жигүүр” цогцолбор сургууль төгссөн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан, 2004 оноос дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дархан-Уул аймгийн “Дархан Хасу-Мегаватт” клубын тамирчин. 2007 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
    Насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-нд тус бүр 4 удаа, өсвөр үеийн УАШТ-нд 3 удаа түрүүлсэн. 2009 онд Турк улсын Анкара хотод болсон, 2010 онд Унгар улсын Будапешт хотод болсон залуучуудын ДАШТ-нд тус тус хүрэл медаль хүртэж байсан.
    2009 онд Тайланд улсын Паттая хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, энэ онд Узбек улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Турк улсад болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2009 онд хүрэл медаль, 2011 онд И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнд 51 килограммын жинд түрүүлж монголын эмэгтэй бөхчүүдээс анх удаа алтан медаль авч Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд 48 килограммын жинд мөн алтан медаль авсан. Насанд хүрэгчдийн ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцоод байна.
    Эцэг Г.Даваасүх нь Дархан-Уул аймагт Хүнсний үйлдвэрт ажилладаг, эх А.Түмэнбаяр нь хувийн аж ахуй эрхэлдэг, 3 ах эгчтэй, айлын отгон охин.

    ReplyDelete
  4. ОЧИРБАТЫН НАСАНБУРМАА нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгино хотхонд 1989 онд төрж 73 дугаар дунд сургууль төгсөн 2009 онд ШУТИС-ийн Механик-инженерийн сургуулийн тээврийн удирдлагын менежментийн ангийг дүүргэсэн. 2004 оноос “Замчин” спорт клубт Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2007 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн болсон.
    2006 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 2 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлээд байна.
    2005 онд Япон улсын Оарай Ибарру хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кг, 2006 онд Тайланд улсын Бангкок хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 70 кг-ийн жинд тус тус алтан медаль хүртсэн.
    2006 онд Арабын Эмират Улсын Абу Даби хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд, 2005 онд БНСУ-ын Чэжу арал дээр болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 67 кг-ийн жинд тус тус хүрэл медаль хүртсэн.

    ReplyDelete
  5. GR-СОНГОМОЛ БӨХ

    55 кг:
    Алт: Ровшан Баярамов /BAYRAMOV, Rovshan/ (AZE)
    Мөнгө: Элбек Тажиев /TAZHYIEU, Elbek/ (BLR)
    Хүрэл: Ли Шужинь /LI, Shujin/ (CHN)
    Хүрэл: Бекхан Манкиев /MANKIEV, Bekkhan/ (RUS)

    60 кг:
    Алт: Омид Хажи Нороози /NOROOZI, Omid Haji/ (IRI)
    Мөнгө: Алмат Кебиспаев /KEBISPAYEV, Almat/ (KAZ)
    Хүрэл: Заур Курамагомедов /KURAMAGOMEDOV, Zaur/ (RUS)
    Хүрэл: Ива Серафимов Ангелов/ ANGELOV, Ivo Serafimov/ (BUL)
    66 кг:
    Алт: Морад Саейд Абдвали /ABDVALI, Saeid Morad/ (IRI)
    Мөнгө: Манучар Тхадайя /TSKHADAIA, Manuchar/ (GEO)
    Хүрэл: Ким Хён-Вү /KIM , Hyeon-Woo/ (KOR)
    Хүрэл: Исаак Педро Муленс Херрера /MULENS HERRERA, Pedro Isaac/ (CUB)

    74 кг:
    Алт: Роман Власов /VLASOV, Roman/ (RUS)
    Мөнгө: Селчук Цеби /CEBI, Selcuk/ (TUR)
    Хүрэл: Невен Зугаж /ZUGAJ, Neven/ (CRO)
    Хүрэл: Арсень Жулафалакьян /JULFALAKYAN, Arsen/ (ARM)

    84 кг:
    Алт: Алим Селимау /SELIMAU, Alim/ (BLR)
    Мөнгө: Дамиан Яниковский /JANIKOWSKI, Damian/ (POL)
    Хүрэл: Назми Авлуча /AVLUCA, Nazmi/ (TUR)
    Хүрэл: Антеро Рами Хьетаньеми /HIETANIEMI, Rami Antero/ (FIN)

    96 кг:
    Алт: Элис Гури /GURI, Elis/ (BUL)
    Мөнгө: Жимми Александр Лидберг /LIDBERG, Jimmy Alexander/ (SWE)
    Хүрэл: Рустам Тотров /TOTROV, Rustam/ (RUS)
    Хүрэл: Сенк Илдем /ILDEM, Cenk/ (TUR)

    120 кг:
    Алт: Риза Кайаалп /KAYAALP, Riza/ (TUR)
    Мөнгө: Мижаин Лопез Нунез /LOPEZ NUNEZ, Mijain/ (CUB)
    Хүрэл: Нурмахан Тиналиев /TINALIYEV, Nurmakhan/ (KAZ)
    Хүрэл: Башир Асгари Бабажанзадех /BABAJANZADEH, Bashir Asgari/ (IRI)

    ReplyDelete