Friday, September 02, 2011

2011-2012 оны намрын улирлын нээлтийн барилдаанд у.ар Мөнхбаатар түрүүллээ

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85, Барилгачдын холбоо байгуулагдсаны 21 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 2011-2012 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2011.09.02/ болж өнгөрлөө. Энэхүү барилдааныг 5 жилийн ой нь тохиож буй “Их үйлсийн эрэлд” ХХК ивээн тэтгэв.

Өнгөрсөн жилийн энэхүү барилдаанд, ц.х.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэн, у.з М.Өсөхбаяр, у.х Д.Баасандорж /у.з/ нар их шөвөгт шалгарч байсан билээ.

Харин өнөөдрийн барилдаанд, у.ар Х.Мөнхбаатар, у.з Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.н И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, бяр чадал, ухаан бодлыг уралдуулан барилдсанаас:

Түрүү: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, ШШГЕГ-ын Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР

Үзүүр: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Мэдээлэл холбоо сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн бөх у.н Эрдэнэбилэгийн ЭНХБАТ

Их шөвөгт: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 014-р анги, “Хөтлийн цемент шохой” ХК–ийн бөх у.н Батнасангийн ГОНЧИГДАМБА, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “ЭЭН” группын бөх а.х.а Ренчинбямбын ПҮРЭВДАГВА нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.х З.Наранбаатар

2. у.з Д.Баасандорж – а.а Ж.Сүхбат

3. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Энхбаатар

4. у.з Б.Соронзонболд – а.н Б.Сосорбарам

5. у.н И.Ёндонсамбуу – а.а Т.Буянжаргал

6. у.н Ш.Уламбаяр – у.н Н.Баярмагнай

7. у.н Н.Бүрэнбаатар – а.а Ж.Галбадрах

8. у.н Ду.Батбаяр – а.а П.Батмөнх

9. у.н Э.Энхбат – а.а Н.Адъяабат

10. у.н Н.Батзаяа – а.а Д.Тангад

11. у.н Ч.Баянмөнх – а.а Н.Ганзориг

12. у.н Б.Батмөнх – а.х Н.Батсайхан

13. у.н Б.Гончигдамба – а.з Л.Батзориг

14. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Ц.Чимэддорж

15. а.х.а О.Гантулга – а.а Н.Батсуурь

16. а.а Б.Хашбат – а.а Л.Лха-Очир

Дөрвийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а Л.Лха-Очир

2. у.з Д.Баасандорж – а.а Н.Ганзориг

3. у.з М.Өсөхбаяр – а.х.а О.Гантулга

4. у.з Б.Соронзонболд – а.х.а Р.Пүрэвдагва

5. у.н И.Ёндонсамбуу – у.н Б.Гончигдамба

6. у.н Ш.Уламбаяр – у.н Б.Батмөнх

7. у.н Н.Бүрэнбаатар – у.н Н.Батзаяа

8. у.н Ду.Батбаяр – у.н Э.Энхбат

Тавын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.а Н.Ганзориг

2. у.н Ш.Уламбаяр – у.н Б.Гончигдамба

3. у.н Н.Бүрэнбаатар – у.н Э.Энхбат

4. а.х.а Р.Пүрэвдагва – а.х.а О.Гантулга

Зургаагийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Б.Гончигдамба

2. у.н Э.Энхбат – а.х.а Р.Пүрэвдагва

Долоогийн даваа:

1. у.ар Мөнхбаатар – у.н Э.Энхбат

1 comment:

  1. Anonymous9/02/2011

    saihan barildaan bolsoon. gantulga uneheer sain bn. iluu amjilt

    ReplyDelete