Monday, August 22, 2011

“Донойн түмэн ажнай-2011” баяр наадам

“Нутгийн залуус Нутагтаа” уриан дор зохион байгуулагдсан “Донойн түмэн ажнай-2011” баяр наадам 2011.08.10-11-нд Алдархаан сумын нутаг, Доной хөндийд болж өнгөрлөө.

Уг баяр наадмыг Алдархаан сумын зургаан багийн залуус хамтран зохион байгуулсан бөгөөд, баяр наадмын нийт шагналын сан болох 10 сая төгрөгийг мөн залуучууд өөрсдөө санхүүжүүлсэн байна. Энэхүү баяр наадмыг ивээн тэтгэж, зохион байгуулагчаар:

Аргалант багийн харьяат: Ч.Бат-Амгалан, Ч.Дашцэрэн, Г.Мягмарсүрэн, Б.Начинханд (тус бүр 500.0 төг), Г.Сэрээдорж (300.0 төг),

Алдар багийн харьяат: Г.Батжаргал, Я.Дарьбазар (тус бүр 500.0 төг), Ж.Чулуун, Т.Отгонбаяр (тус бүр 300.0 төг), Т.Бямбаа, Д.Пүрэвбаатар, М.Цэвэгмид (тус бүр 200.0 төг), Ё.Баасандорж, О.Баярбат, А.Эрдэнэсүрэн (тус бүр 100.0 төг),

Богдын гол багийн харьяат: М.Батнасан (500.0 төг)

Мандаат багийн харьяат: Д.Батбаяр, Ю.Дэлгэрнасан (тус бүр 500.0 төг), М.Даваадорж, А.Мөнхтөр (тус бүр 300.0 төг), Б.Мөнхбаяр (250.0 төг), Б.Ганбаатар, Б.Одгэрэл, Д.Төмөрхүү, С.Цэрэнням, Т.Энхбат (тус бүр 100.0 төг),

Өгөөмөр багийн харьяат: С.Мэндсайхан (500.0 төг), Н.Билэгт, Н.Давааням (тус бүр 250.0 төг), Ц.Дэмбэрэлсүрэн, Е.Мөнхбат (тус бүр 100.0 төг),

Чигэстэй багийн харьяат: Ч.Эрдэнэсайхан (300.0 төг) нарын нэр бүхий 32 залуу ажиллав. Багийн хүний эмч С.Долгорсүрэн (Аргалант), Б.Жавзансүрэн (Өгөөмөр), Ц.Мөнгөнцэцэг (Алдар) нар ууцны хониор, Мандаат багийн харьаят Ө.Нацагдорж, Ө.Пүрэвгцогт нар тус бүр нь 1 хониор баяр наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэв.

Мөн энэхүү залуучуудын санаачлан зохион байгуулсан баяр наадмын үйл ажиллагааг дэмжиж Мандаат багийн харьяат А.Цэрэндаваа 100.0 төгрөгөөр, Өгөөмөр багийн засаг дарга Ж.Болормаа 50.0 төгрөгөөр, Аймгийн ЦХ-ийн ХЖТ-ийн дарга, хошууч, аймгийн алдарт уяач Б.Батдэлгэр 200.0 төгрөгөөр, Өгөөмөр багийн харьяат, өндөр настан, аймгийн алдарт уяач Б.Сүрэнхорол 200.0 төгрөгийн үнэ бүхий зүйлээр ивээн тэтгэж, баяр хүргэв.

Баяр наадмыг хамтран зохион байгуулагчаар Алдархаан сумын “Зэсийн бүрд” хурдан морины гал, Морин хуурын “Мөнхөд уянгалах эгшиглэн” бага чуулга гэсэн ТББ-ууд ажиллав.

“Донойн түмэн ажнай-2011” баяр наадамд 6 насны морьдын уралдаан, “Алдархаан нутгийн Адуучин залуус” тэмцээн, “Хурдан морь унаач хүүхэд”-ийн үндэсний бөхийн барилдаан болов. Мөн баяр наадмын эхний өдрийн үдэш “Сэтгэлд уятай нутаг минь” шоу тоглолыг зохион байгуулав. Харин хоёр дахь өдрийн үдэш нь, тус баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн МУСТА Ю.Дэлгэрнасангийн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гийн цайллага болов.

“Донойн түмэн ажнай-2011” баяр наадмын хурдан морьдын уралдаанд:

Азарга:

1. Балжиннямын хээр (Завханмандал сум)

2. Дэмиддагвын алаг (Завханмандал сум)

3. Ч.Бат-Амгалангийн хул (“Зэсийн бүрд” галын уяач, Аргалант баг)

4. Ч.Даваанямын хээр (Өгөөмөр баг)

5. З.Гүрбазарын цавьдар (Мандаат баг)

Азарганы уралдааны түрүүг 500.0 төгрөгөөр байлав.

Соёолон:

1. Б.Мягмарсүрэнгийн бор (Өгөөмөр баг)

2. Ш.Энхтайваны хүрэн (Алдар баг)

3. С.Амарбаярын хээр (Алдар баг)

4. Ганзоригийн сартай хонгор (Улиастай сум)

5. С.Мөнхжаргалын хээр (Мандаат баг)

Соёолон насны морьдын уралдааны түрүүг 500.0 төгрөгөөр байлав.

Хязаалан:

1. Ч.Гандоржийн хээр (Мандаат баг)

2. С.Амарбаярын хонгор (Алдар баг)

3. Б.Сүрэнхоролын хээр (Өгөөмөр баг)

4. Е.Мөнхбатын хүрэн халзан (Өгөөмөр баг)

5. Б.Мөнхбаярын хонгор (Мандаат баг)

Хязаалан насны морьдын уралдааны түрүүг 400.0 төгрөгөөр байлав.

Шүдлэн насанд Я.Дарьбазарын буурал (Алдар баг), Дааган насанд Г.Өрнөхбаярын хээр (Алдар баг) тус тус түрүү магнай болов.

Шүдлэн, Дааган насны морьдын уралдааны түрүүг тус бүр 300.0 төгрөгөөр байлав.

Их морь:

1. С.Мөнхжаргалын хүрэн халзан (Алдар баг)

2. Д.Балдан-Очирын хул (УИХ-ын гишүүн, Завханмандал сум)

3. С.Мэндсайханы шарга (“Зэсийн бүрд” галын уяач, Өгөөмөр баг)

4. Д.Батбаярын хонгор (“Зэсийн бүрд” галын уяач, Мандаат баг)

5. Я.Цэрэндоржийн бор (Богдын гол баг)

Их насны морьдын уралдааны түрүүг 600.0 төгрөгөөр байлав.

“Донойн түмэн ажнай-2011” баяр наадмын “Алдархаан нутгийн Адуучин залуус” тэмцээнд:

1. И.Отгонбат (“Зэсийн бүрд” галын уяач, Аргалант баг)

2. С.Мөнхжаргал (Алдар баг)

3. Т.Вандан (Өгөөмөр баг)

“Алдархаан нутгийн Адуучин залуус” тэмцээний ялагч Аргалант багийн харьяат, “Зэсийн бүрд” галын уяач И.Отгонбатыг 150.0 төгрөг, шүдлэн насны үрээгээр тус тус байлав. Уг үрээ нь баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Т.Отгонбаярын адуун сүрэг болно.

Жич: Адуучин тэмцээнд зориулж Домогт доной баяны хөндийд 700 адууг хураав. Үүнд, Аргалант багийн харьяат, “Зэсийн бүрд” галын уяач, Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Б.Начинханд, Алдар багийн харьяат Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Т.Отгонбаяр болон Ш.Энхтайван нарын 15 азарга адуу багтав...

“Донойн түмэн ажнай-2011” баяр наадмын “Хурдан морь унаач хүүхдийн үндэсний бөхийн барилдаан”-д:

1. Г.Дашням (Мандаат баг)

2. Б.Лхагвасүрэн (“Зэсийн бүрд” галын морь унаач, Аргалант баг)

3. Ц.Давааням (Өгөөмөр баг), Ц.Нямгэрэл (“Зэсийн бүрд” галын морь унаач, Аргалант баг)

Хурдан морь унаач хүүхдийн үндэсний бөхийн барилдааны түрүүг 50.0 төгрөгөөр байлав.

Баяр наадмын төгсгөлд уг наадмыг зохион байгуулагч залуучууд наадмын уриа болох “Нутгийн залуус Нутагтаа” хэмээх нэрээр нэрлэгдсэн ТББ-ыг байгуулж байгаагаа мэдэгдэж, уг баяр наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа наадамчин олонд сонордуулав.

“Нутгийн залуус Нутагтаа” уриан дор зохион байгуулагдсан “Донойн түмэн ажнай-2011” баяр наадам домог түүхийн өлгий Доной баяны долоон түмэн адуугаа бэлчээж асан Доной хөндийд 2 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө.

Мэдээ бичсэн, Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн: Г.Мягмарсүрэн

1 comment:

  1. Аргалант8/22/2011

    Миний найз сайхан наадам хийсэн байна лээ. Найз нь ирэх жил оролцоно оо. Нутгаа санаж байна шүү

    ReplyDelete