Wednesday, July 06, 2011

“Наадмын сорилго барилдаан-2011”-д у.з Өсөхбаяр түрүүлэв

Монголын төрт ёсны эхлэл Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгал ялсны 100, Ардын Хувьсгал ялсны 90 жил, Монгол түмний цэнгэлийн ИХ БАЯР, Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан /2011.06.26/ болж өнгөрлөө.

Өнгөрсөн жилийн наадмын сорилго барилдаанд у.н Ду.Батбаяр түрүүлэн, у.ар Д.Ганхуяг үзүүрлэж, у.з Б.Соронзонболд, у.н Д.Лхагвадорж нар их шөвөгт шалгарч байв.

Харин өнөө жилийн барилдаанд у.ар Д.Ганхуяг, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Э.Батбаатар, М.Батжаргал, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 (улсын арслан 1, улсын гарьд 1, улсын заан 5, улсын харцага 5, улсын начин 13, аймаг цэргийн арслан 50, аймгийн заан 19, аймгийн харцага 7, аймгийн начин 27) бөх зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Манхсайханы ӨСӨХБАЯР

Үзүүр: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, АПУ компанийн бөх у.ар Доржпаламын ГАНХУЯГ, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Болдын САЙНБАЯР нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Б.Энхбаатар

2. у.г Н.Ганбаатар – а.з Л.Батзориг

3. у.з Д.Рагчаа у.з – а.з П.Мөнхбат

4. у.з Ц.Мягмарсүрэн – у.н Д.Цогзолдорж

5. у.з Б.Сайнбаяр – а.а Ж.Амартүвшин

6. у.з М.Өсөхбаяр – а.з Ч.Бямбадорж

7. у.з Б.Соронзонболд – а.з Б.Бадарч

8. у.х Л.Пүрэвжав – а.а С.Багахүү

9. у.х Т.Мөнгөнцоож – а.а Б.Сангисүрэн

10. у.х Ө.Даваабаатар – а.а Н.Ганзориг

11. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Д.Энхбат

12. у.н Д.Лхагвадорж – а.а Ж.Наранбаатар

13. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а Ц.Одбаяр

14. у.н А.Цацабшир – а.а Л.Лха-Очир

15. у.н Ц.Содномдорж – а.х.а Р.Пүрэвдагва

16. ц.х.а Ч.Санжаадамба – а.а М.Эрдэнэбат

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.з П.Мөнхбат

2. у.з Ц.Мягмарсүрэн – а.з Б.Бадарч

3. у.з Б.Сайнбаяр – а.з Л.Батзориг

4. у.з М.Өсөхбаяр – а.а Ж.Наранбаатар

5. у.х Л.Пүрэвжав – а.а Ц.Одбаяр

6. у.х Т.Мөнгөнцоож – а.а Д.Энхбат

7. у.х Ө.Даваабаатар – а.а Л.Лха-Очир

8. у.н Ц.Содномдорж – ц.х.а Ч.Санжаадамба

Тавын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.з Б.Бадарч

2. у.з Б.Сайнбаяр – а.а Д.Энхбат

3. у.з М.Өсөхбаяр – у.х Л.Пүрэвжав

4. у.х Ө.Даваабаатар – ц.х.а Ч.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.з М.Өсөхбаяр

2. у.з Б.Сайнбаяр – ц.х.а Ч.Санжаадамба

Долоогийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – ц.х.а Ч.Санжаадамба

1 comment:

  1. enehuu barildaaniig uzej chadaagui bogood
    undesniibukh.mn-ees awaw. Hodoo baisan bolohoor blogtoo ch orsongui udlaa. Naadam duhuud saihan bn shuuu...

    ReplyDelete