Sunday, June 12, 2011

Хаалтын барилдаанд ц.х.а Санжаадамба түрүүллээ

Зуны бөхийн баяр, АЦЦБЗБ-ийн 2010-2011 оны хаалтын барилдаан өнөөдөр боллоо.

Энэхүү барилдаанд ц.х.а Ч.Санжаадамба, а.х.а Б.Одгэрэл тэргүүтэй 256 бөх уран мэх, бяр хүч, ухаан бодлыг уралдуулснаас:

Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Уулын Баяжуулах ЭҮ-ийн Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Доолт” ХХК-ийн бөх а.х.а Бат-Очирын ОДГЭРЭЛ

Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Макс” группын бөх а.а Батмөнхийн САНГИСҮРЭН, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, “Олимп” сургууль, “Монгол шуудан” ТӨХК-ийн бөх а.а Болдбаатарын БАТЖАРГАЛ нар шалгаран үлдэв.

Тавын даваа:

1. ц.х.а Ч.Санжаадамба – а.н Л.Цээсүрэн

2. а.х.а Б.Одгэрэл – а.а Ш.Дарханбат

3. а.а Б.Нэргүй – а.х Н.Батсайхан

4. а.а Б.Сангисүрэн – а.а Б.Энхбаатар

5. а.а А.Батмөнх – а.а Б.Отгонбаатар

6. а.а Б.Пүрэвсайхан – а.х Б.Ганхуяг

7. а.а Н.Ганзориг – а.а Бо.Батжаргал

8. а.а Ч.Цогбаяр – а.з Б.Бадарч

Зургаагийн даваа:

1. ц.х.а Ч.Санжаадамба – а.х Б.Ганхуяг

2. а.х.а Б.Одгэрэл – а.з Б.Бадарч

3. а.а Б.Сангисүрэн – а.х Н.Батсайхан

4. а.а А.Батмөнх – а.а Бо.Батжаргал

Долоогийн даваа:

1. ц.х.а Ч.Санжаадамба – а.а Бо.Батжаргал

2. а.х.а Б.Одгэрэл – а.а Б.Сангисүрэн

Наймын даваа:

1. ц.х.а Ч.Санжаадамба – а.х.а Б.Одгэрэл

1 comment:

  1. санги6/12/2011

    санги сайн байгаа шүү. амжилт

    ReplyDelete