Wednesday, March 30, 2011

“Сонгинохайрханы хишиг барилдаан”-ы түүхийг эргэн харахул:

“Арван засгийн наадмыг орлох”, яг л цагаан сарын мэт 256 бөхийн барилдаан хэмээх тодотголтой нэгэн өвөрмөц, онц сонирхолтой барилдааныг 2007 оны 10 дугаар сараас анхлан зохион байгуулж эхэлсэн нь “Дөрвөн уулын хишиг барилдаан” байсныг бөх сонирхогч та бүхэн мэдэж байгаа.

Энэхүү барилдаан нь зохиогдож эхэлснээрээ хоёр сар тутамд улсын болоод аймгийн цолтонгуудын бэлтгэл сургуулилалт, чанар чансааг илтгэн харуулах төдийгүй, бөхийг шимтэн үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болтлоо өргөжиж нэгэнт чадсан байна.

Сонгинохайрханы хишиг барилдаан” анхлан зохион явагдахад /2008.06.07/:

Түрүү: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Шивээ овоо" ХК-ийн бөх у.ар Дагвадоржийн Азжаргал

Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хүч СХ, "Туушин" ХХК-ийн бөх у.х Нямдоржийн Ганбаатар

Их шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Ш.Тогтохбаярыг амлаж, у.х Н.Ганбаатар у.н Ж.Бат-Эрдэнэ нар тунасан.

Дунд шөвөгт: у.ар Д.Азжаргал а.а Д.Энхбаттай, у.з Ц.Мягмарсүрэн а.а Ш.Тогтохбаяртай, у.з Д.Рагчаа у.н Ж.Бат-Эрдэнэтэй, у.х М.Батжаргал у.х Н.Ганбаатартай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.


“Сонгинохайрханы хишиг барилдаан”-ы 2 дахь /2009.04.11/-д:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, "Монгол буйдан" ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Цэдэвийн Содномдорж

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 124-р анги, “Зоос” банкны бөх улсын начин Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй

Их шөвөгт: у.г И.Доржсамбуу у.н Т.Өсөх-Ирээдүйг амлаж, у.х Л.Пүрэвжав а.а Ц.Содномдорж нар тунасан.

Дунд шөвөгт: у.г И.Доржсамбуу а.а Т.Санчиртай, у.х Л.Пүрэвжав а.а Ч.Баянмөнхтэй, у.н Ц.Цогтжаргал а.а Ц.Содномдоржтой, у.н Т.Өсөх-Ирээдүй ц.а А.Бямбажавтай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Сонгинохайрханы хишиг барилдаан”-ы 3 дахь /2010.04.10/-д:

Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин СХ, "Монгол буйдан" ХХК-ийн бөх улсын залуу начин Цэдэвийн Содномдорж

Үзүүр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат Хүч СХ, “Туушин” ХХК-ийн бөх у.г Нямдоржийн Ганбаатар

Их шөвөгт: у.г Н.Ганбаатар а.а С.Батсуурийг амлаж, у.н Д.Лхагвадорж у.н Ц.Содномдорж нар тунасан.

Дунд шөвөгт: у.ар Х.Мөнхбаатар а.а С.Батсуурийг, у.ар Д.Азжаргал у.н Д.Лхагвадоржийг, у.г Н.Ганбаатар а.а Б.Сангисүрэнг тус тус амлаж у.н Ду.Батбаяр у.н Ц.Содномдорж нар тунан барилдаж байв.

Ийнхүү “Сонгинохайрханы хишиг барилдаан”-д у.ар Дагвадоржийн АЗЖАРГАЛ (“Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы хамгийн анхных болох “Баянзүрх хайрханы хишиг барилдаан” /2007.10.27/-д түрүүлсэн) нэг, уран барилдаант, улсын залуу начин Цэдэвийн СОДНОМДОРЖ хоёр удаа түрүүлээд байна. Харин улсын гарьд Н.Ганбаатар хоёр удаа үзүүрлэсэн амжилтыг үзүүлжээ...

/Жич: Бөхчүүдийн цол, харьяалагдаж асан байгууллагыг тухайн үеийнхээр нь бичив/

“Сонгинохайрханы хишиг барилдаан-4” улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2011.04.10-ны ням гарагийн 1400 цагаас МБӨ-нд болно.

4 comments:

  1. sonirgoltoi statistik medee bn shuu. bayarlalaa hu. Sodnomdorj nachin barildah bolox uu? Medej bgaa hun bn uu?

    ReplyDelete
  2. Anonymous3/31/2011

    azaa arslan chini 2 hishig barildaand turuulsen yum bn sh dee... Odoo ulsad neg shovgoroh heregtei. arslan bolsnoosoo hoish neg ch shovgorsongui sh dee...

    ReplyDelete
  3. sodnomdorj barildah bolov uu? barildval ch ih l evgui uzne dee...

    ReplyDelete
  4. “Сонгино хайрхан уулын хишиг-4” дэх барилдаанд хэн түрүүлэх бол...?
    Энэхүү барилдааны тэргүүн бөх уран барилдаант, залуу начин Содномдорж маань барилдах болов уу?
    Уг нь “Хөвсгөлийн хүчтэн”-д бэлтгэл хийж буй сураг гараад удаж байна даа... Бэртэл, гэмтэл нь гайгүй бол, эртнээс барилдаж формдоо ормоор л юм даа. Болохгүй л байгаа болтойдог оо... Хурдан л барилдаасай билээ дээ...
    Харин энэ барилдааны дэд тэргүүн бөх гарьд Ганбаатар маань энэ удаад хэр барилдах юм бол...? Гарьдын барилдаан сүүлийн үед ерөөсөө болохгүй л байна...? Үндсэндээ хоёр давж чадахгүй л байна шүү дээ... Тухайлахул:
    1. Цагаан сарын барилдаан /02.02/: нэг даваад, а.н Н.Батсуурьт унасан.
    2. МАН-ын 90 жилийн барилдаан /02.28/: нэг даваад, с.з Б.Болдгэрэл /Ар.х/-д унасан.
    3. ЗХ-ний 90 жилийн барилдаан /03.16/: нэг даваад, а.х Б.Ганхуягт унасан.
    4. Бизнес барилдаан /03.27/ хоёр даваад, а.н Ш.Шинэбаярт унасан.
    Үүнтэй ойролцоодуу нэгэн жишээг сонирхуулан дурдахул: у.з Баяржавхлан сүүлийн 4,5 жилийн цагаан сарын барилдаанд хоёр даваагүй байж байгаад энэ жил а.н Т.Хайдав, а.а Л.Нямбаяр нараар 3 давлаа. (2006 онд нэг даваад, унасан. Харцага цолтой байсан. 2007 онд бас л нэг давсан санаад байна. Чухам хэн хэнд унаж байсныг нь сайн санахгүй байна. 2008 онд нэг даваад, з.б Б.Ганзриг /а.з/-т унасан. 2009 онд нэг даваад, а.н Ч.Баасанбат /а.з/-д унасан. 2010 онд нэг даваад, а.н Ц.Чимэддоржид унасан)
    Харин уран барилдаант харцага Даваабаатар маань өнгөрсөн барилдаанд шөвгөрлөө. Сайхан л барилдаж байна лээ. Одоо илүү сайн барилдаж, олон сайхан барилдааныг гаргах байхаа...
    Урин цаг ирлээ. Наадам ч дөхөж байна даа. 90 хоног, нэг л мэдэхэд 7 сар гарчихсан, хоног тоолоод сууж байна шүү дээ... Ай даа, Миний Монголын НААДАМ сайхаааан...

    ReplyDelete