Friday, March 04, 2011

Залуу начин Содномдоржийн барилдааны түүхийг эргэн харахул...

Даян аварга А.Сүхбатын “Ирээдүйн бөхийн аварга” шагналт, уран барилдаант залуу начин Цэдэвийн СОДНОМДОРЖ.
2006, 2007 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлсэн.
2008 онд анх удаагаа улсын наадамд зодоглон, нэг даваад хоёрын даваанд а.з Ч.Бямбадоржид өвдөг шороодсон.
2009 онд у.н Б.Баянмөнх, у.х Т.Амартүвшин, у.н Т.Өсөх-Ирээдүй нараар 5 давж Монгол улсын НАЧИН цолонд хүрсэн. Харцага цолны даваанд а.а Ө.Бат-Орших /у.х/-той тунан барилдаад унасан.
2010 онд а.а Б.Батдорж, у.н Ш.Тогтохбаяр нараар 4 даваад, начны даваанд у.н Т.Өсөх-Ирээдүйтэй дахин тунан барилдаад өвдөг шороодсон.
Энэ цагт ид барилдаж буй залуус дотор зүй ёсоор уран барилдаантай, өсөх ирээдүйтэй бөхийн тоонд тэрээр орно. Ямартаа ч начин цолоор тогтохгүй барилдах нь тодорхой юм.
Чухам ямар цолонд хүрэх, яаж барилдахыг түүний ур ухаан, бэлтгэл сургуулилалт, уйгагүй хичээл зүтгэл, авьяас, мөнхүү түүнд заяасан Монгол бөхийн тавилан л хэлэх буй заа...

Дээлийнх нь захыг мушгаад л сууж байя даа...





Аймгийн хурц арслан цолонд хүрснээсээ хойш бөх сонирхогчдын анхаарлыг ихээхэн татах болсон билээ.
Түүний улсын цолонд хүрээгүй байхдаа амжилттай барилдаж, их шөвөг болоод түрүү, үзүүрт хүрсэн барилдаануудыг дурдахул:
1. Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 368 жилийн ойд зориулсан барилдаан /2007.10.29/-д у.ар Д.Азжаргалаар 7 даван түрүүлсэн.
2. Говийн ноён хутагт Агваанлувсанданзанравжаагийн түмэн өлзий гийсний 205 жилийн ойд зориулсан АЦЦБЗБ-ийн 256 бөхийн барилдаан /2008.04.20/-д а.а Ө.Даваабаатар /у.х/-тай тэргүүн байр булаалдан үзүүрлэсэн.
3. “Сүү” ХК-ийн 50 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан /2008.10.19/-д их шөвөгт шалгарч у.ар Х.Мөнхбаатарт унасан.
4. Бизнес барилдаан /2009.02.08/-нд у.н М.Өсөхбаяр /у.з/-аар 6 даван, у.н Ж.Бат-Эрдэнэтэй тэргүүн байрын төлөө барилдаж үзүүрлэсэн.
5. “Монгол Уламжлал Академи”-аас зохион байгуулсан аймаг, цэргийн цолтой шилдэг 64 бөхийн барилдаан /2009.02.10/-д түрүүлсэн.
6. ОБ капитал группын нэрэмжит Цагаан сарын сорилго АЦЦБЗБ-ийн барилдаан /2009.02.15/-д их шөвөгт шалгарч а.а А.Алтанхуягт унасан.
7. “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан-2” /2009.04.11/-т у.н Т.Өсөх-Ирээдүй /өсөх идэр/-гээр 8 даван түрүүлсэн.
Харин НАЧИН цолонд хүрснээсээ хойш өнгөрсөн наадам хүртлэх хугацаанд хэрхэн барилдсаныг өөрт буй архивын мэдээнд тулгуурлан сонирхуулахул:
1. Халх голын ялалтын 70, Зүүн бүсийн уралдаан-2009, Дорнод аймгийн баяр наадамд зориулсан 256 бөхийн барилдаанд их шөвөгт шалгарсан.
2. “Улаанбаатар аудит корпораци” байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит, 2009-2010 оны намрын улирлын нээлтийн барилдаан /2009.09.20/-ы гурвын даваанд а.а Б.Сангисүрэнд унасан.
3. ХУД-ийн БТСГ, хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, дар.а Д.Цэрэнтогтохын нэрэмжит барилдаан /2009.09.27/-ы гурвын даваанд у.н С.Мөнхбат /у.х/-д унасан.
4. “Баянзүрх уулын хишиг барилдаан-3” /2009.10.11/-ын гурвын даваанд а.а Р.Пүрэвдагвад унасан.
5. Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойд зориулсан барилдаан /2009.10.29/-д их шөвөгт шалгарч у.ар Х.Мөнхбаатарт унасан.
6. Монгол улсад ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойд зориулсан барилдаан /2009.12.10/-д 4 давж, у.г Н.Ганбаатарт унасан.
7. “Богдхан уулын хишиг барилдаан-3” /2009.12.19/-ын гурвын даваанд а.а Л.Лха-Очирд унасан
8. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 18 жилийн ойн барилдаан /2010.01.13/-д 4 давж, ц.а Ч.Санжаадамбад унасан.
9. Хэнтий аймгийн ҮБХ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаан /2010.01.16, Хэнтий аймагт болсон/-д 4 давж, ц.а Ч.Санжаадамбад унасан.
10. Монгол улсын ХАРЦАГА цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2010-01-24/-ы хоёрын даваанд а.а Б.Батмөнхөд унасан.
11. Билгийн улирлын тооллын XVII жарны "Тийн урвагч" хэмээх төмөр барс жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан барилдаан /2010.02.13/-д 4 давж, у.н Г.Эрхэмбаярт унасан.
12. Улс төрийн ууган хүчин МАХН (МАН) байгуулагдсаны 89 жил, Монголын эх орончдын өдөрт зориулсан барилдаан /2010.03.01/-д 3 давж, у.з Б.Соронзонболдод унасан.
13. Монгол улсын ЗААН цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2010.03.14/-д 4 давж, у.ар Д.Азжаргалд унасан.
14. Зэвсэгт хүчний 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /210.03.18/-д 3 давж, у.з Б.Ганбат /у.ар/-д унасан.
15. “Наурызын баяр”-т зориулсан барилдаан /2010.03.20/-д у.н А.Цацабшираар 7 даван түрүүлсэн.
16. “Сонгино хайрханы хишиг барилдаан-3” /2010.04.10/-т у.г Н.Ганбаатараар 8 даван түрүүлсэн.
17. Нийслэлийн МАХН-ын хорооны 85 жилийн ойд зориулсан барилдаан /2010.04.27/-д 3 давж, у.х Д.Батболдод унасан.
18. Монгол улсын АРСЛАН, ГАРЬД цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан /2010.05.09/-д у.ар Х.Мөнхбаатараар 7 даван түрүүлсэн.
19. “Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-3” /2010.06.06/-т 5 давж, у.з М.Өсөхбаярт унасан.
20. Наадмын дараахан, Монгол улсад Авто тээврийн салбар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан /2010.07.17/ төв цэнгэлдэх хүрээлэнд болоход а.а Д.Болдбаатараар 7 даван түрүүлсэн.
21. “Хотгойдын хурд-2, Хангайн бүсийн даншиг”, Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жил, Хөвсгөл аймгийн баяр наадам /2010.07-28-29/-д у.ар Х.Мөнхбаатараар 8 даван түрүүлсэн.

Уран барилдаант начин маань бэртэл гэмтлийн улмаас барилдсангүй удлаа. Бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа ч, хэвийн хэмжээнд очих хараахан болоогүй сурагтай. Тун удахгүй барилдах биз ээ...

/Жич: Начны энэхүү барилдаануудын дэлгэрэнгүйг буюу чухам ямар ямар бөхчүүдээр давж байсныг эргэн харахыг хүсэхүл: “jalkhanz.bblog.mn” буюу http://jalkhanz.blogspot.com/p/jalkhanzbblogmn.html; “Бөхийн мэдээ-архив” буюу http://jalkhanz.blogspot.com/p/blog-page_10.html; “Бусад-архив” буюу http://jalkhanz.blogspot.com/p/blog-page_24.html хуудаснуудаас харна уу.../

5 comments:

  1. Anonymous3/04/2011

    сайн бөх. Том цолонд хүрч чадна аа. Дэмждэг шүү нутгийн бөхөө

    ReplyDelete
  2. Anonymous3/04/2011

    ai daa, saihan barilddag zaluu daa...
    hurdan l barildaasai daa. bas dabaabaatar bn.

    ReplyDelete
  3. nabarsa3/05/2011

    1 Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 368 жилийн ойд зориулсан барилдаан /2007.10.29/-д үзүүрлэсэн bish turuulsen. Azaa uzuurlesen shuu
    2.Бизнес барилдаан /2009.02.08/-нд их шөвөгт шалгарч у.н М.Өсөхбаяр /у.з/-т унасан bish uzuurlesen. u.n Baterdene turuulsen shuu zasaarai huu

    ReplyDelete
  4. "nabarsa"-д: Тийм байна хө. Алдаж бичсэн байна. Дээрхи линкинд байгаа архивт зөвөөр байгаа. Засчихлаа. Баярлалаа хө.

    ReplyDelete
  5. Anonymous5/30/2011

    Өөрөө барилдана гэхээсээ илүү Содном ахыг барилдахыг хармаар санагдах юм даа. Бэртэл гэмтлээс болоод жаахан ир муутай болчихжээ ах маань удахгүй сайхан болно биз дээ.

    ReplyDelete