Friday, March 18, 2011

Зэвсэгт хүчний 90 жилийн ойн барилдаанд у.н Өсөх-Ирээдүй түрүүллээ

Монгол улсад Зэвсэгт хүчний салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан улс, аймаг, цэргийн цолтой уламжлалт 128 бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө /2011.03.16/.

Энэхүү барилдаанд у.ар Д.Ганхуяг, Б.Ганбат, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Батболд, С.Мөнхбат, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй хүчтэнүүд зодоглов. Мөн бэртэл гэмтлийн улмаас барилдахгүй байсан бөлгөө, сүүлийн үед хөдөө орон нутгуудын барилдаанд зодоглоод байсан уран барилдаант у.х Ө.Даваабаатар, а.а А.Отгонбаатар нар энэхүү түүхт барилдаанд ирж зодоглосон байна. Түүнчлэн цагаан сарын барилдаанаас хойш бөхийн өргөөнд барилдаагүй ч, хөдөө орон нутагт зодоглоод байсан цэргийн хурц арслан Ч.Санжаадамба ч мөн зодоглов.

Бөхийн барилдааны хоёрын даваанд дээгүүр барилдах найдлага бүхий улсын цолтонгуудаас, у.г Н.Ганбаатар а.х Б.Ганхуягт, у.х Д.Батболд а.з Б.Бадамсүрэнд, у.н Ж.Бат-Эрдэнэ а.а Б.Амарзаяад тус тус тахим буулгав. Аймгийн цолтонгуудаас хоёрын давааны төгсгөлд, а.х.а Р.Пүрэвдагва а.а А.Отгонбаатартай, а.х.а Ш.Мөнгөнбаатар а.а Ш.Жаргалсайхантай, а.х.а Б.Одгэрэл а.а А.Алтанхуягтай, а.а Ж.Амартүвшин а.а М.Эрдэнэбаттай тус тус цолны эрэмбээр оноолт таарав.

Харин Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээний бөх а.а Пүрэвдоржийн Батхуяг нэгийн даваанд ц.х.а Ч.Санжаадамбыг, хоёрын даваанд у.х Ө.Бат-Оршихыг өвдөглүүлж, уран дайчин барилдааныг үзүүлэв...

Өнгөрсөн жилийн барилдаанд у.з Б.Ганбат /у.ар/ түрүүлж, у.х Д.Баасандорж үзүүрлэн, даян.а Г.Өсөхбаяр, у.г И.Доржсамбуу нар их шөвөгт шалгарч байсан бол, өнөө жилийн барилдаанд:

Түрүү: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 189-р анги, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ

Үзүүр: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 310-р ангийн бөх у.ар Батжаргалын ГАНБАТ

Их шөвөгт: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх саруул сайжрах заан Дамбийн РАГЧАА, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээний бөх өсөх идэр, үнэн зоригт харцага Лхагвасүрэнгийн ПҮРЭВЖАВ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.а П.Батхуяг
2. у.ар
Б.Ганбат – а.а М.Эрдэнэбат
3. у.з
Д.Рагчаа – а.з Б.Бадамсүрэн
4. у.з
М.Өсөхбаяр – а.а Г.Алтангэрэл
5. у.з
Б.Соронзонболд – а.а Т.Буянжаргал
6. у.х
Л.Пүрэвжав – а.а А.Отгонбаатар
7. у.х С.Мөнхбат – а.а
Б.Дэлгэрсайхан
8. у.х
Ө.Даваабаатар – а.а Давж.Батбаяр
9. у.н
И.Ёидонсамбуу – а.а А.Алтанхуяг
10. у.н
Г.Эрхэмбаяр – а.х Б.Ганхуяг
11. у.н
Т.Өсөх-Ирээдүй – у.н Б.Бадамдорж
12. у.н Н.Бүрэнбаатар – у.н
Ж.Оргил
13. у.н П.Ганхүү – а.а
П.Бүрэнтөгс
14. у.н Л.Нямсүрэн – у.н
Э.Энхбат
15. у.н А.Цацабшир – а.а
Б.Амарзаяа

16. у.н Ш.Тогтохбаяр – а.а Ш.Жаргалсайхан

Дөрвийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.а П.Бүрэнтөгс
2. у.ар
Б.Ганбат – а.а Б.Дэлгэрсайхан
3. у.з
Д.Рагчаа – а.а Б.Амарзаяа
4. у.з
М.Өсөхбаяр – у.з Ш.Жаргалсайхан
5. у.з Б.Соронзонболд – у.н
Э.Энхбат
6. у.х
Л.Пүрэвжав – у.н Ж.Оргил
7. у.х Ө.Даваабаатар – у.н
Т.Өсөх-Ирээдүй
8. у.н
И.Ёндонсамбуу – у.н Г.Эрхэмбаяр

Тавын даваа:
1. у.ар Д.Ганхуяг – у.х Л.Пүрэвжав
2. у.ар
Б.Ганбат – у.н И.Ёндонсамбуу
3. у.з
Д.Рагчаа – у.з М.Өсөхбаяр
4. у.н
Т.Өсөх-Ирээдүй – у.н Э.Энхбат

Зургаагийн даваа:
1. у.ар Б.Ганбат – у.х Л.Пүрэвжав
2. у.з Д.Рагчаа – у.н
Т.Өсөх-Ирээдүй

Долоогийн даваа:

1. у.ар Б.Ганбат – у.н Т.Өсөх-Ирээдүй

1 comment:

  1. сайхан барилдаан болсоон

    ReplyDelete