Шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдаан өнөө жил 20 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ, у.з С.Хүрэлбаатар хүртэж байсан бол хамгийн сүүлийн түрүүг, анх удаагаа улсын цолгүй бөх хүртсэн нь ц.а Ч.Санжаадамба байв. Мөн улсын цолгүй бөхчүүдээс анхны үзүүрийг а.а Ш.Жаргалсайхан хүртэж байсан билээ.
Харин хамгийн олон түрүүг дар.а Б.Бат-Эрдэнэ /4 түрүү, 2 үзүүр/, даян.а А.Сүхбат /2 түрүү, 3 үзүүр/, у.г И.Доржсамбуу /2 түрүү, 1 үзүүр/, даян.а Г.Өсөхбаяр, у.ар Б.Ганбат /тус бүр 2 түрүү/ нар хүртсэн байна. Мөн у.г П.Сүхбат, у.з Ц.Баярсайхан, өсөх идэр начин М.Жамьянпүрэв, Г.Эрхэмбаяр у.н Ду.Батбаяр нар тус бүр 1 түрүүлж, 1 үзүүрт хүрсэн байна.
Ингээд энэхүү нэр хүндтэй, уламжлалт барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүрлэж байсныг оны дарааллаар нь нэрлэхүл:
ОН | ТҮРҮҮ | ҮЗҮҮР | ||
1992 | у.з Сарангэрэлийн Хүрэлбаатар | дар.а Хорлоогийн Баянмөнх | ||
1993 | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | у.з Пунцагийн Сүхбат /у.г/ | ||
1994 | у.з Пунцагийн Сүхбат /у.г/ | у.з Дүгэржавын Хишигдорж | ||
1995 | у.з Цэдэндамбын Баярсайхан | у.з Дамдингийн Баяраа /у.г/ | ||
1996 | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | у.з Цэдэндамбын Баярсайхан | ||
1997 | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | у.з Агваансамдангийн Сүхбат /даян.а/ | ||
1998 | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | у.з Агваансамдангийн Сүхбат /даян.а/ | ||
1999 | у.з Агваансамдангийн Сүхбат /даян.а/ | у.н Мижиддоржийн Жамьянпүрэв | ||
2000 | у.н Мижиддоржийн Жамьянпүрэв | у.ар Дуламжавын Мөнх-Эрдэнэ | ||
2001 | у.з Батжаргалын Ганбат | у.ав Агваансамдангийн Сүхбат /даян.а/ | ||
2002 | у.з Батжаргалын Ганбат | у.з Чогсомын Батзориг | ||
2003 | у.ав Гэлэгжамцын Өсөхбаяр /даян.а/ | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | ||
2004 | дал.а Агваансамдангийн Сүхбат /даян.а/ | дар.а Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | ||
2005 | дал.а Гэлэгжамцын Өсөхбаяр /даян.а/ | у.н Дагвадоржийн Азжаргал /у.ар/ | ||
2006 | у.з Ишдоржийн Доржсамбуу /у.г/ | у.н Гунаажавын Эрхэмбаяр | ||
2007 | у.н Дугардоржийн Батбаяр | у.ар Дагвадоржийн Азжаргал | ||
2008 | у.г Ишдоржийн Доржсамбуу | у.н Дугардоржийн Батбаяр | ||
2009 | у.н Гунаажавын Эрхэмбаяр | а.а Ширбазарын Жаргалсайхан | ||
2010 | ц.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба | у.г Ишдоржийн Доржсамбуу |
saihan medeelel bn. Thanks. Ajiltai bgaa bolohoor onoodriin bukhiig uzej chadahgui nee... TV9-iin netiin tsatsalt muu yum aa gatsaad bhiin...
ReplyDelete