Билгийн улирлын тооллын XVII жарны "Илжиг" хэмээх цагаагчин, төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны анхных нь болох аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.
Уг барилдааныг МҮБХ, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран "Майдар бурхны авшиг түгээх баяр" нэртэйгээр 2005 оноос уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн. Харин энэ жилийн тухайд, “ОБ капитал” групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, тус групп нь урд жилүүдэд уламжлал болгон цагаан сарын сорилго АЦЦБЗБ-ийн барилдааныг зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү барилдааны түүхийг эргэн харахул, 2005 онд буюу анхны барилдаанд а.а Н.Ганбаатар /у.г/ түрүүлж, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ үзүүрлэж байв. 2006, 2007 онд а.а Ш.Жаргалсайхан дараалан түрүүлж а.а М.Өсөхбаяр /у.з/, а.а Б.Золбаяр нар үзүүрт, 2008 онд а.а С.Идэрсүрэн түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан үзүүрт, 2009 онд цэргийн хурц арслан А.Бямбажав /у.х/ түрүүлж, а.з С.Мөнхбат /у.х/ үзүүрт хүрч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, цэргийн хурц арслан А.Бямбажав /у.х/ үзүүрлэж байсан билээ.
Харин өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, Б.Одгэрэл, а.а Ж.Амартүвшин, С.Багахүү, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг, Ш.Жаргалсайхан, А.Сүмбээ, Ч.Эрдэнэчулуун, Р.Түвшинбаатар, Б.Нэргүй нарын тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. Харин хурц арслан Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба нарын зэрэг арслангууд барилдсангүй ээ.
Ийнхүү, Билгийн улирлын тооллын XVII жарны "Илжиг" хэмээх цагаагчин, төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын, сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг түгээх баяр", “ОБ капитал” группын нэрэмжит АЦЦБЗБ-ийн барилдаанд хурд хүч, авжаалж самбаа, ур ухаан, оюун бодлоо уралдуулсан 256 хүчтэнээс:
Түрүү: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Олимп” сургууль, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн БҮРЭНТӨГС
Үзүүр: Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Чингэлтэй дүүргийн ЦХ, “Шинэ Азиа” группын бөх а.а Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН
Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Макс” группын бөх а.а Батмөнхийн САНГИСҮРЭН, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Талын сонор” ХХК-ийн бөх а.з Лутын БАТЗОРИГ нар тус тус шалгаран үлдэв.
Дөрвийн даваа:
1. а.а Ш.Мөнгөнбаатар – а.н А.Хосбаяр
2. а.а Б.Одгэрэл – а.н Б.Болдбаатар
3. а.а Ж.Амартүвшин – а.н Н.Батсуурь
4. а.а С.Багахүү – а.х О.Гантулга
5. а.а А.Алтанхуяг – а.з Б.Бадамсүрэн
6. а.а Ш.Жаргалсайхан – а.з Т.Баасанхүү
7. а.а Р.Түвшинбаатар – а.з Д.Баянмөнх
8. а.а Д.Батжаргал – а.з П.Баярхүү
9. а.а Т.Мягмаржав – а.з Л.Батзориг
10. а.а О.Баярхүү – а.а П.Бүрэнтөгс
11. а.а С.Батсуурь – а.а Л.Цэрэнтогтох
12. а.а Б.Сангисүрэн – а.а Г.Алтангэрэл
13. а.а С.Идэрсүрэн – а.а Д.Болдбаатар
14. а.а Б.Батмөнх – а.а Ж.Чулуунбат
15. а.а Н.Ганзориг – а.а Л.Лха-Очир
16. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Ч.Цогбаяр
Тавын даваа:
1. а.а Ш.Мөнгөнбаатар – а.а Р.Түвшинбаатар
2. а.а Б.Одгэрэл – а.а Ч.Цогбаяр
3. а.а С.Багахүү – а.а А.Алтанхуяг
4. а.а Ш.Жаргалсайхан – а.а Д.Болдбаатар
5. а.а Б.Сангисүрэн – а.з П.Баярхүү
6. а.а Л.Лха-Очир – а.з Л.Батзориг
7. а.а Ж.Чулуунбат – а.н Н.Батсуурь
8. а.а Л.Цэрэнтогтох – а.а П.Бүрэнтөгс
Зургаагийн даваа:
1. а.а Ш.Мөнгөнбаатар – а.з Л.Батзориг
2. а.а Б.Одгэрэл – а.а Ш.Жаргалсайхан
3. а.а А.Алтанхуяг – а.а П.Бүрэнтөгс
4. а.а Б.Сангисүрэн – а.н Н.Батсуурь
Долоогийн даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан – а.з Л.Батзориг
2. а.а Б.Сангисүрэн – а.а П.Бүрэнтөгс
Наймын даваа:
1. а.а Ш.Жаргалсайхан – а.а П.Бүрэнтөгс
Zurgiig www.undesniibukh.mn-ees
ReplyDelete