Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны
ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн уламжлалт барилдаан нь наадам, цагаан сарын
дараад орох чансаа өндөр бөхчүүд, бөх үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан байсан
билээ. Харамсалтай ч гэх юмуу, энэхүү түүхэн өдрийн утга агуулгыг сүүлийн
жилүүдэд бүдэгрүүлэх, дурсан санах төдийд тэмдэглэх шийдвэр гарсны улмаас
барилдааны нэр хүнд түүнээ дагаад суларсан мэт харагдаж байна.
Ямартаа ч жил жилийн наадмын дараачаар шинэ цолтнууд Нийслэлийн өдрийн
барилдаанд эсхүл эл барилдаанаас эхлэн заал танхимдаа барилдаж эхэлдэг сайхан
уламжлалтай байсан юм даг...
Ингээд энэхүү барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарч асан
бөхчүүдийг он дарааллаар нь нийтлэн хүргэж байна.
ОН | ТҮРҮҮ | ҮЗҮҮР | ИХ ШӨВӨГ |
1990 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.ар М.Мөнгөн | Гоц мөргөв. у.з Д.Баяраа |
1991 | у.з Ц.Баярсайхан | дар.а Х.Баянмөнх | у.з Д.Баяраа. у.н Ж.Чулуун |
1992 | дар.а Б.Бат-Эрдэнэ | а.а А.Сүхбат | у.з Д.Баяраа., у.з Р.Гансүх |
1993 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.ар О.Балжинням | у.з Д.Баяраа. у.з Д.Мөнх-Эрдэнэ |
1994 | у.з С.Хүрэлбаатар | у.з П.Сүхбат | ц.а И.Доржсамбуу. у.з Ц.Баярсайхан |
1995 | у.з Д.Мөнх-Эрдэнэ | у.н Д.Бумбаяр | у.н Н.Мөнхжаргал. гоц мөргөв. |
1996 | Барилдаан болоогүй | ||
1997 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.з Д.Мөнх-Эрдэнэ | у.з А.Сүхбат. у.з Б.Гантогтох |
1998 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.з Б.Гантогтох | у.з П.Сүхбат. у.ар Д.Мөнх-Эрдэнэ |
1999 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.з Б.Гантогтох | у.ав О.Балжинням. у.з Д.Эрдэнэбат |
2000 | у.з Д.Сумъяабазар | у.ар А.Сүхбат | у.з Г.Өсөхбаяр. у.н О.Одгэрэл |
2001 | у.з Д.Сумъяабазар | у.н Г.Элбэг | у.ав О.Балжинням. у.з Б.Гантогтох |
2002 | у.ав А.Сүхбат | у.з И.Доржсамбуу | у.н Д.Рагчаа. у.з Ч.Батзориг |
2003 | у.ав Г.Өсөхбаяр | у.ав А.Сүхбат | у.з Б.Ганбат. у.н Г.Элбэг |
2004 | у.з И.Доржсамбуу | у.ав Г.Өсөхбаяр | у.г Д.Сумъяабазар. у.х Ц.Мягмарсүрэн |
2005 | дал.а Г.Өсөхбаяр | у.з Б.Ганбат | у.х Д.Рагчаа. у.г Б.Гантогтох |
2006 | у.ар Д.Азжаргал | у.х Т.Мөнгөнцоож | дал.а Г.Өсөхбаяр. дар.а Б.Бат-Эрдэнэ |
2007 | дал.а Г.Өсөхбаяр | у.з Д.Рагчаа | у.н М.Өсөхбаяр. у.х Г.Элбэг |
2008 | у.г И.Доржсамбуу | у.ар Д.Ганхуяг | у.з М.Баяржавхлан. у.з Д.Рагчаа |
2009 | Барилдаан болоогүй | ||
2010 | ц.х.а Ч.Санжаадамба | у.н Ш.Тогтохбаяр | у.х Д.Баасандорж. у.ар Х.Мөнхбаатар |
2011 | у.г Н.Ганбаатар | у.н Э.Энхбат | у.ар Д.Ганхуяг, у.х Ц.Содномдорж |
2012 | у.ар П.Бүрэнтөгс | у.з Ч.Санжаадамба | у.н Ш.Жаргалсайхан ц.а Б.Ганзориг |
2013 | ??? | ??? | ??? ??? |
Энэхүү барилдаанд: дархан аварга Б.Бат-Эрдэнэ 6, даян аварга Г.Өсөхбаяр 3, улсын
аварга Д.Сумъяабазар, улсын гарди И.Доржсамбуу нар тус бүр 2 удаа тэргүүн
бөхөөр шалгарч байсан нь 21 түрүүний 13 нь болж байна. Харин даян аварга
А.Сүхбат, улсын арслан Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарди
Н.Ганбаатар, улсын заан Ц.Баярсайхан, С.Хүрэлбаатар, Ч.Санжаадамба нар тус тус нэг
удаа түрүүлжээ.
Өнөө жилийн барилдаан ирэх Мягмар гарагт МБӨ-нд болно. Амралтын бус ажлын өдрийн энэ барилдаанд олон олон улсын цолтонгууд ирж барилдаасай билээ...
ReplyDeleteБНУ-ыг тунхагласны ойн барилдааны түүхэн товчоон
ReplyDeletehttp://jalkhanz.blogspot.com/2011/11/blog-post_23.html
Өмнө энд нийтлэгдэж байсныг нэмэн нийтлэв