2013 оны бөхийн Чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ (эр: 43 дахь, эм: 24 дэх) 9-р сарын 16-22-ны
өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хот (“Papp Laszlo Sportarena” спорт цогцолборт)-ноо болох гэж байгаа билээ.
Тэмцээнд оролцох Тамирчдын нэрсийг МЧБХ-ны
сайт /http://www.wrestling.mn/post/more/372/-д
нийтлэгдсэнээр хүргэж байна.
Эрэгтэй
55 кг:
Эрдэнэбатын
Бэхбаяр: ОУХМ, Хүч СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, Залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна,
дасгалжуулагч А.Энхээ;
60 кг:
Энхсайханы
Ням-Очир: ОУХМ, Хилчин СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, АТАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа оролцож байна,
дасгалжуулагч Б.Баттулга;
66 кг:
Ганзоригийн
Мандахнаран: ОУХМ, Алдар СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны универсиад наадмын хүрэл
медальт, Азийн наадмын аварга, АТАШТ-ний хошой мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа
оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр;
74 кг:
Батчулууны
Анхбаяр: ОУХМ, “Харгант-Цамхаг”
клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна,
дасгалжуулагч Ж.Дандар;
84 кг:
Оргодолын
Үйтүмэн: ОУХМ, Аврагч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна,
дасгалжуулагч З.Дүвчин;
96 кг:
Доржхандын
Хүдэрбулга: ОУХМ, Хүч СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Универсиад наадмын хүрэл, АТАШТ-ний хошой хүрэл
медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ж.Дандар;
120 кг:
Жаргалсайханы
Чулуунбат: ОУХМ, Сүлд СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын мөнгө, АТАШТ-ний 1 мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд дөрөв дэх удаа оролцож байна,
дасгалжуулагч Б.Баттулга;
Эмэгтэй
48 кг:
Цогтбазарын
Энхжаргал: МУГТ, Замчин спорт клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Азийн наадмын хошой
хүрэл, АТАШТ-ний 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальт, ДАШТ-нд 9 дэх удаа оролцож байна,
дасгалжуулагч Т.Сүхбаатар;
51 кг:
Эрдэнэчимэгийн
Сумьяа: ОУХМ, Замчин спорт клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин,
Оюутны универсиад наадмын мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна,
дасгалжуулагч З.Дүвчин;
55 кг:
Сүндэвийн
Бямбацэрэн: ОУХМ, Аврагч СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, АТАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, дасгалжуулагч
Ю.Гандолгор;
59 кг:
Тунгалагийн
Мөнхтуяа: ОУХМ, Хангарьд СХ, Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд
хоёр дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Бадарч, Ю.Гандолгор;
63 кг:
Соронзонболдын
Батцэцэг: МУГТ, Хилчин СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, Олимпийн наадмын хүрэл, ДАШТ болон Универсиад наадмын аварга, АТАШТ-ний мөнгөн
медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч З.Дүвчин;
67 кг:
Очирбатын
Насанбурмаа: МУГТ, Хүч СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгө, АТАШТ-ний алт, мөнгө,
хүрэл медальт, ДАШТ-нд 7 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Т.Сүхбаатар;
72 кг:
Очирбатын
Бурмаа: МУГТ, Хүч СХ, Үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, АТАШТ-ний хошой мөнгө,
3 хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Т.Сүхбаатар,
Б.Төмөрбаатар;
ДАШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
ReplyDeleteМОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН БАГИЙН ДАРГА: - Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж
АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
1. МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням, ДАШТ-нд 4 дэх удаа оролцож байна.
2. Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч - МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Сүхбаатарын Мөнхсүх, ДАШТ-нд анх удаа оролцож байна.
ШҮҮГЧ:
1. Баатарын Төмөрбаатар - олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд хоёр дахь удаа шүүгчээр оролцож байна.
ДАСГАЛЖУУЛАГЧИД:
1. Буяндэлгэрийн Батбаяр - Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
2. Бямбаринчингийн Баяраа - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
3. Зэвэгийн Дүвчин - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
4. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 8 дахь удаа дасгалжуулагчаар
5. Цэрэнбаатарын Цогтбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
6. Оюунбилэгийн Пүрэвбаатар - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар
7. Цэдэндамбын Энхбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
ЭМЧ:
1. Чулууны Насанбат - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 3 дахь удаа эмчээр оролцож байна.
2. Мягмарсүрэнгийн Саранцацрал - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.
ДАШТ Унгар улсад 4 дэх удаа болж байна, тус хотод болсон ДАШТ-нд 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байжээ.
ReplyDelete