Tuesday, April 17, 2012

“Хөдөөгийн хүчтэн”-Баруун бүс


МҮБХ-ноос хөдөө орон нутгийн салбар холбоодтойгоо хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Хөдөөгийн хүчтэн” Баруун бүсийн үндэсний бөхийн барилдаан Өлгий хотод /2012.04.14-15/ болж өнгөрлөө.
Баруун бүсийн барилдааныг Баян-Өлгий аймгийн ҮБХ, аймгийн БТСГ-ын хамт олон өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд нутгийн олон түмний дэмжлэг, уухайн түрлэг дунд баруун бүсийн хүчтэнүүд 2 өдрийн турш уран мэх, бяр хүчийг уралдуулан барилдав.
“Хөдөөгийн хүчтэн” барилдаан нь орон нутгийн бөхчүүдийн чансааг илтгэх төдийгүй, тэдний санал санаачлага, идэвхи оролцоог нэмэгдүүлсэн, хөдөөгийн бөх үзэгчдийн урмыг сэргээсэн барилдаан болтлоо өргөжиж чадсан байна.

Барилдаанд Говь-Алтай аймаг тодорхой бус шалтгаанаар оролцоогүй болно. Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгийн 4 багийн тус бүр үндсэн 5 бөх /сэлгээний 1 бөх/ багийн халз тойргийн барилдаанаар барилдаж дүнгээ гаргав.
Багийн барилдааны дүн:
Багийн нэр 1 2 3 4 Даваа Байр
1 Баян-Өлгий --- 12;13 8;17 15;10 35 III
2 Завхан 13;12 --- 12;13 14;11 39 II
3 Увс 17;8 13;12 --- 16;9 46 I
4 Ховд 10;15 11;14 9;16 --- 30 IV

Хувийн амжилтаар:

Нэр Даваа Аймаг
1 а.х Ц.Мөнхбаяр 14 Увс
2 а.з Б.Бадарч 12 Увс
3 а.х Б.Бегжан 11 Баян-Өлгий
4 а.н П.Баярсайхан 11 Завхан
5 а.н З.Хангалбаатар 9 Завхан
6 а.н Ш.Мөнх-Од 9 Ховд

Ийнхүү Баруун бүсээс эхний нэг, хоёроор шалгарсан Увс, Завхан аймгийн багууд 4-р сарын 28-29-нд УБ хотноо явагдах "Хөдөөгийн хүчтэн"-ий шигшээ барилдаанд оролцох эрхээ олж авлаа. Шигшээ барилдаанд 5 бүсээс шалгарсан 10 баг Тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.
Мэдээлсэн: Завхан аймгийн ҮБХ

4 comments:

  1. ЗУРГИЙН ТАЙЛБАР:

    Хойд эгнээ, Баруун гар талаас:
    Багийн ерөнхий дасгалжуулагч а.з Лхагвын Баттөр /Нөмрөг/, с.з Ганболдын Анхбаяр /Цэцэн-Уул/, а.х.а Төмөр-Очирын Баттөмөр /Түдэвтэй/, а.н Зэсрэндондовын Хангалбаатар /Алдархаан/, а.н Пагважавын Баярсайхан /Дөрвөлжин/, Дасгалжуулагч багш а.з Магнайн Батбаяр /Алдархаан/

    Урд эгнээ, Баруун гар талаас:
    с.з Пүрэвхоролын Баттулга /Нөмрөг/, с.з Янжмаагийн Ишжамц /Шилүүстэй/.

    ЗАВХАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД.

    Тус аймгийн ҮБХ бөхчүүдээ дэмжиж өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон болно. Үүнд:
    1. Д.Энх-Амгалан /Аймгийн ҮБХ-ны тэргүүн/
    2. Г.Мягмарсүрэн /Аймгийн ҮБХ-ны дэд тэргүүн/
    3. Ш.Баярмагнай /Аймгийн ҮБХ-ны тэргүүлэгч/
    4. Г.Батсуурь /Аймгийн ҮБХ-ны тэргүүлэгч/
    5. Н.Мөнхтөр /Аймгийн начин/

    ReplyDelete
  2. Завхан4/17/2012

    Манайхан санасанд хүртэл үзээгүй байна. Муу л гэсэн үг.
    Дараагийн шатандаа сайн үзээрэй ЗА ЮУ... гэж...

    ReplyDelete
  3. Anonymous4/18/2012

    Ноднин жил Увсад хол зөрүүтэй хожигдож байсан. Энэ жил 1 давахад л түрүүлэх байсан байна. Харин эсрэгээрээ сайн барилдсан юм бишүү

    ReplyDelete
  4. МАНАЙХАН ҮНЭХЭЭР САЙН БАРИЛДААД НЭГДСЭН БАРИЛДААНЫ 2-Р БҮСЭД ТҮРҮҮЛСЭН БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ. ИРЭХ ЖИЛ АМЖИЛТАА АХИУЛЖ УЛАМ САЙН ҮЗЭХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА УРАГШАА...

    ReplyDelete