Манай тамирчдаас МУГТ П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар “Лондон-2012”-ыг зорих эрхээ авч чадлаа...
Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэний хувьд, Камеруны Бабу Махаман Смайла /20:10/, Сент-Люсиягийн Линдель Марселлин /20:6/, Ираны Мехди Толутибандпи /24:9/ нарыг онооны илт давуугаар буулгаж авав. Медалийн төлөөх тулаанд Италийн тамирчин Винченцо Мангиакапред 11:16 (3:4, 3:2, 5:10) гэсэн онооны харьцаагаар ялагдав.
Харин Бээжингийн олимпийн мөнгө, Миланы дэлхийн аваргын алтан медальт, МУГТ, Хөдөлмөрийн батар Пүрэвдоржийн Сэрдамбын хувьд, эхний тойрогтоо гоц мөргөж, Камеруны Томас Эссомбаг 11:6, Колумбын Сейбер Авиллаг 13:12-ын харьцаагаар тус тус хожиж медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ.
Хүрэл медалийн төлөө Кубын Йосвани Вейта Сототой тоглож, илт давуугаар буулган авав. Хөдөлмөрийн баатар маань тоглолтын 1-р раундад илт илүүрхэж байсан тул шүүгч эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө тоглолтыг өндөрлүүлж, манай тамирчинд ялалтыг өгөв.
П.Сэрдамба баасан гаригт мөнгөн медалийн төлөө Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хунтай тоглоно.
Тэрээр Миланы алтан медалиа ямартаа ч ихэрлүүлж чадлаа. Хос алтан медаль болгон өөрчлөхийн ерөөл өргөе. АМЖИЛТ...
Дэлхийн аварга болоорой. Чи чадна аа. Амжилт
ReplyDeleteОлимпийн наадмын эрх олгох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Есдүгээр сарын 26-нд эхэлсэн ДАШТ-ий хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр үргэлжилж байгаа юм.
ReplyDeleteДэлхийн аваргын найман жинд найман тамирчнаа илгээсэн Монголын баг тамирчдаас 49 кг-ын жинд Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба хагас шигшээд Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Шин Жун-Хунтай тоглож, ялагдал хүлээлээ. Улаан булангаас гарч тоглосон манай тамирчин 11:20 (4:4, 3:7, 4:9) харьцаатай ялагдсан юм. Хэдийгээр медалийн өнгөө хувиргаж чадаагүй ч манай тамирчин Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлж, боксын дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.
П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай, улмаар Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан бөгөөд медалийн төлөөх тоглолтод боксын эх орон гэгддэг Кубын тамирчин Йосвани Вейта Сотог эхний үе өндөрлөхөөс 16 секундын өмнө хүнд цохилтоор буулган авсан билээ.
2-р үед илүү тоглох шиг л болсон доо...
ReplyDeleteГэхдээ санаанд хүртэл тоглосонгүй ээ...
Ямартаа ч БОКСын ДАШТ-ний АНХНЫ ХОС медальтан боллоо...
БАЯР ХҮРГЭЕ...