Монгол Үндэстний гайхамшигт өв соёл Монгол бөхийг дэлхийн дээд амжилт “Гиннесийн ном”-д бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан эхэллээ.
Энэхүү барилдаанд анх 4096 бөхийг зодоглуулахаар төлөвлөж байсан боловч бөхийн бүртгэл зургаан мянга гарсан учир 6002 бөхийг барилдуулахаар болсон байна.
6002 бөхийн барилдааныг дар.а Б.Бат-Эрдэнэ, даян.а Г.Өсөхбаяр, у.ав О.Балжинням, С.Мөнхбат нар магнайлан, Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүчтэнүүд 7 өдрийн турш уран мэх, ухаан бодол, бяр хүч, Монгол бөхийн гайхамшгийг үзүүлэн зодоглоно.
6002 бөхийн барилдааны даваа:
Даваа | Бөхийн тоо | Барилдаан | Тайлбар |
1 | 6002 | 3001 хос | |
2 | 3001 | 1500 хос | 1 гоц мөргөнө |
3 | 1501 | 750 хос | 1 гоц мөргөнө |
4 | 751 | 375 хос | 1 гоц мөргөнө |
5 | 376 | 188 хос | |
6 | 188 | 94 хос | |
7 | 94 | 47 хос | |
8 | 47 | 23 хос | 1 гоц мөргөнө |
9 | 24 | 12 хос | |
10 | 12 | 6 хос | |
11 | 6 | 3 хос | |
12 | 3 | 1 хос | 1 гоц мөргөнө |
13 | 2 | 1 хос |
ingej olon hiileh yum bol ontsgui l yum bn. too ni zaaval 6002 baisan ni yamar uchirtai iin. 142-iig nemee 6144 bolgoson bol 3 uldeed l l hiileh bsn yum bish uu.
ReplyDeletesaihan namarjij bna uu ho. tanai sitiig shine medee nemeh bolgond ehelj unshdagiin. hurdan shuurhai delergerengui bichdegt bayarallaa. neg sanal helhed: bi gagaadad bdagiin. bohoo tv9iin shuud efireer l ezdegiin. daanch ter n dandaa gatsaad uzej chadahgui yum. tegeheer bolomj baival tv9r shuud damjuulsan boh bolgoniig bichij avaad daraa n sitedaa tavij boloh boluu. tegvel mash ih bayaralah bna. za amjilt husye ho. bayarallaa.
ReplyDeleteMaagii-d: Уучлаарай хө. Миний хувьд
ReplyDeleteхүндхэн хүсэлт байна аа...
МОНГОЛ БӨХИЙГ ГИННЕСИЙН НОМОНД БҮРТГҮҮЛЭХ 6002 БӨХИЙН БАРИЛДААНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААН ДЭЭР МҮБХ-НЫ ТЭРГҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ.
ReplyDeleteЭрхэм хүндэт Монголчуудаа
Та бид өнөөдөр Монголчуудын соёлын үнэт өв болох Монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэхээр хуран цуглаад байна.
Монгол бөх одоогоос 20000 жилийн тэртээ өвөг Монголчуудын ахуй амьдрал дундаас үүсэн бий болсон болохоор Монгол бөхийн барилдааныг зохиогч нь ард түмэн, түүнийг өмчлөгч нь бас ард түмэн байдаг билээ
Ард түмний бүтээл болох Монгол бөх маань үе үеийн Монголчуудын ухаан санаагаар баяжигдан хөгжиж, төгөлдөржсөөр бидний үед уламжлагдан ирсэн асар холын түүхтэй.
Хүннү их гүрний үед Монгол бөх Монгол эрчүүдийн бяр хүчээ сорих төгс арга болж өнөөгийн хэлбэрээ нэгэнт олсон бөгөөд тэр цагт Монгол бөхөөр бие хүчний чадлыг олсон эрчүүд байлдаан тулаанд ялан дийлэх, эзэнт гүрнээ хамгаалан бататгах үйлсэд гол үүргийг гүйцэтгэж, гавъяаг байгуулж явсныг түүх гэрчилдэг. Монгол бөхийн энэ өгөөжийг бид магтах учиргүй тул Монгол бөхдөө сүслэдэг билээ.
Эзэн Чингисийн үед Монгол бөх их цэнгэл найрыг хөгжөөх гол үзүүлбэр болон ард түмнийхээ ухаан бодол сэтгэл зүрхэнд гүн шингэж, байр зайгаа эзэлсэн бөгөөд тэр цаг үед дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны эр цэргүүд Монгол бөхөөр бэлтгэгдэн чийрэгжиж, хатуужилт чанар, бие хүчний чадал бүрдэн, ялан дийлж байсан болохоор Монгол бөхөд сүслэхээс аргагүй.
Монгол бөх түүхийн удаах он жилүүдэд Их Монгол улс задран бутрах, Манжийн дарлалд талхигдах, хувьсгал өөрчлилтөд өртөх, гадаад улсын өв соёлыг зориудаар даган дуурайхыг албадан шахах аль ч үед усталгүй хадгалагдсаар цагийн шалгуурыг даасаар өнөөг хүрсэн нь Монгол бөх ямар их аугаа гайхамшигтай, ямар их гүн бат, алдагдашгүй дархлаатай болохыг харуулдаг аа.
Эрхэм хүндэт Монголчуудаа
Монголын ард түмний алдаж болохгүй ёс заншил, зан суртахуун, дэг жаягийг өөртөө шингээсэн Монгол бөхөө унаган төрхөөр нь хадгалан, үеэс үед өвлүүлэн үлдээх нь үеэс үед амьдарч байгаа Монголчуудын язгуур үүрэг бөгөөд ингэж чадваас даяарчлагдаж байгаа дэлхийд Монгол улс тусгаар тогтносон, бие даасан, өөрийн онцлогтой улс байх статусаа хадгалахад туйлын чухал үүрэг гүйцэтгэх билээ.
Ийм учраас эрийн гурван наадмаа Юнескод бүртгүүлэх хүрээнд Монгол бөхөө дэлхийд бүртгүүлсэн бөгөөд одоо Гиннесийн амжилтын бүртгэлд бүртгүүлэх гэж байна.
Энэ хоёр бүртгэл бол Монгол бөхөө дэлхийн хамгаалалтанд оруулж байгаа үйл болохоор Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд баяр бахдалыг төрүүлсэн, үе үед яригдах үйл хэрэг болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт Монголчуудаа
Та бидний өмнө 6000 бөх зогсож байна. Дэлхийн дээд амжилтыг үүний өмнө 2000 бөх барилдуулан тогтоосон байдаг. Бид түүнээс гурав дахин олон 6000 бөх барилдуулан Дэлхийн шинэ дээд амжилт тогтоох гэж байна. Бөхтэй Монгол улс бөхөөрөө хэрхэн бардамнадгийг дэлхийд харуулах гэж байна. Энэ их үйл явдлын гэрч нь энэ цагийн Та бид болж байна.
Монгол бөхөө тойрон хүрээлж эвлэлдэн нэгддэг, Монгол наадмаа үзэж явахдаа муу үг хэлэхийг цээрлэдэг, дэлхийн ард түмнүүдээс ах дүү ураг удмаа гэсэн халуун сэтгэлээрээ ялгардаг Монголчууд Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол бөхийг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх албан ёсны ажиллагаа нээснийг мэдэгдье.
6002 бөхийн барилдаанд, улсын аварга -4, улсын арслан -5, улсын гарьд - 5, улсын заан - 12, улсын харцага - 23, улсын начин - 107, аймаг цэргийн арслан - 218, аймаг цэргийн заан - 171, аймгийн харцага - 34, аймгийн начин - 391, сумын заан - 1461, сумын харцага - 21, сумын начин - 423 /улсын цолтой - 156, аймаг цэргийн цолтой - 814, сумын цолтой - 1905 бөх буюу нийт үндэсний бөхийн цолтой 2875 бөх/, оюутан, сурагч, цэрэг эрс болон залуу бөх 3127 зодоглож байна.
ReplyDelete