tag:blogger.com,1999:blog-7742843438246975221.post4289016756509927996..comments2023-09-27T05:53:17.739-07:00Comments on Ялгуусны харшийн орой: Төгсцогт, Мөнх-Эрдэнэ нар шигшээ наймд шалгарлаа..."U.N.S"http://www.blogger.com/profile/11329191177425891405noreply@blogger.comBlogger3125tag:blogger.com,1999:blog-7742843438246975221.post-45010518305903756622012-08-07T23:56:44.625-07:002012-08-07T23:56:44.625-07:00ТӨМӨР ЗАМЫН НААДАМД У.А Г.ЭРХЭМБАЯР ТҮРҮҮЛЭВ
Монг...ТӨМӨР ЗАМЫН НААДАМД У.А Г.ЭРХЭМБАЯР ТҮРҮҮЛЭВ

Монгол улсад Төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 74 жил, УБТЗ үүсэн байгуулагдсаны 63 жилийн ой, Төмөр замын мэргэжлийн баяр зориулсан баяр наадам өнгөрсөн бямба гарагт уламжлал ёсоороо Хонхорт боллоо.

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Б.Гончигдамба, улсын начин Ч.Баянмөнх, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Ноёд" группийн бөх улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат "Завхан" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" ХХКний Хангарьд спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Ажнай" группийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат Төмөр замын II анги "Хөхий хан" ХК-ний бөх аймгийн заан Б.Болдбаатар нар шалгарч үлдэв.

Гурвын даваа
1. Г.Эрхэмбаяр у.а - Д.Энхбаяр а.н
2. Ч.Санжаадамба у.з - Т.Шинэзориг а.н
3. Ш.Уламбаяр у.н - Б.Дэлгэрсайхан а.а
4. Б.Гончигдамба у.н - Н.Нямдорж с.з
5. Ч.Баянмөнх у.н - Б.Эрдэнэбаяр а.з
6. Р.Пүрэвдагва у.н - И.Батсайхан а.з
7. А.Сүмбээ а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
8. С.Ерөөлт а.а - Б.Болдбаатар а.з

Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
2. Ч.Санжаадамба у.з - Б.Эрдэнэбаяр а.з
3. Ш.Уламбаяр у.н - Б.Болдбаатар а.з
4. Б.Гончигдамба у.н - Р.Пүрэвдагва у.н

Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Болдбаатар а.з
2. Ч.Санжаадамба у.з - Б.Гончигдамба у.н

Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.а - Б.Гончигдамба у.н"U.N.S"https://www.blogger.com/profile/11329191177425891405noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7742843438246975221.post-61294010118640774492012-08-07T16:22:36.323-07:002012-08-07T16:22:36.323-07:00Лондонгийн олимпийн наадмыг зорьсон Монголын багий...Лондонгийн олимпийн наадмыг зорьсон Монголын багийн хамгийн отгон гишүүн, Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн төлөө Узбекистаны залуу тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.

Лондонгийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй хүрэл медалийн төлөө тоглох билээ.

www.news.mn-ээс"U.N.S"https://www.blogger.com/profile/11329191177425891405noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7742843438246975221.post-77100681082366550702012-08-04T23:21:18.268-07:002012-08-04T23:21:18.268-07:00Манай боксчид сайн тоглож байгаа....
Түвшинбат: 1-...Манай боксчид сайн тоглож байгаа....
Түвшинбат: 1-р тойрогт Габоны тамирчин Yannick Mitoumba Mbemy-г 17:4-өөр хожиж., 2-р тойрогт Францын тамирчин Alexis Vastine-д 12:13-аар хожигдсон...

ГЭХДЭЭ: Түвшинбат илүү тоглосон, яалт ч үгүй л илүү тоглосон... Эсрэг тамирчин нь бас дүрмийн алдаа гаргасан...

Сэрдамба: 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Энэтхэгийн тамирчин Devendro Singh Laishram-д 11:16-аар хожигдлоо...

ГЭХДЭЭ: Сэрдамба 3-р үед маш сайн тоглосон...

БОКСЫН ШҮҮЛТИЙГ ОЙЛГОХГҮЙ ЮМ АА..."U.N.S"https://www.blogger.com/profile/11329191177425891405noreply@blogger.com