Tuesday, January 14, 2014

“ЦАНАХҮҮ-2014” өсвөрийн ААШТ амжилттай болж өнгөрөв

“ЦАНАХҮҮ-2014” өсвөрийн ААШТ 2014.01.10-12-нд Баянтэс сумнаа амжилттай болж өнгөрөв.

Эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужлын спорт гэгддэг цанын спорт бол Завханы брэнд спорт юм. Тоо баримт өгүүлбэл: 1993-2013 он хүртэл Баянтэс сумын Биеийн тамирын багшаар ажиллаж асан /одоо сургуулийн захирал/ Ч.Дашхүүгийн бэлтгэсэн шавь нар өсвөрийн УАШТ-ээс нийт 216 медаль хүртсэн байна. Үүнээс алтан медаль буюу улсын аварга 58, дэд аварга буюу мөнгөн медаль 82, хүрэл медаль 76 болно.  

УАШТ-ээс Баянтэс сумын тамирчид 672 медалийг хүртсэнээс улсын аварга 175, дэд аварга 282, хүрэл медаль 215-ыг тус тус хүртсэн гайхам амжилтыг үзүүлсэн билээ. Энд зөвхөн нэг сумыг онцлон дурдахад ийн байна. Харин УАШТ-ээс Завхан аймгийн тамирчдын авсан медалын тоо, зай төрлийн хэмжээг нэгтгэсэн тоо байхгүй бөгөөд энэ нь Завханчууд тоолж үл барах олон медаль хүртсэнийг нотлон буй хэрэг гэж хэлж болох...

Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ССАЖГ-ын дасгалжуулагч багш, аймгийн Цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мишигбат, нарийн бичиг шүүгчээр ССАЖГ-ын дасгалжуулагч багш Д.Бат-Өлзий нар ажиллав.
Мөн шинээр сонгогдсон Аймгийн ЦХ-ны тэргүүн, ХГБХХ-ийн дарга Г.Мягмарсүрэн өөрийн биеэр оролцож, хойшид цанын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хэрхэн хийх, мэргэжлийн холбооны шинэ менежментийг боловсруулан ажиллах зэрэг олон асуудлаар багш, дасгалжуулагчид, энэ спортыг дэмжигч болон ахмад тамирчдын санаа бодлыг сонслоо.

Түүнчлэн баг тамирчдаа дэмжиж Баянтэс сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Ч.Бямбадорж, Сонгино сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Д.Дандаабаяр, Асгат сумын засаг дарга, ХТЗ-ийн тэргүүн Б.Ренчиндорж, Баянтэс сумын ИТХ-ын дарга Ц.Дарамрагчаа, Сонгино сумын ИТХ-ын дарга А.Хандмаа, сургуулийн захирал н.Ванчиндорж нарын зэрэг албаны хүмүүс оролцов. Энэ үеэр байгаль цаг уурын хүнд нөхцөлд тэсвэр заан уралддаг эр зоригийн спортоор хичээллэгч хүүхэд, багачуудаа илүү ихээр дэмжих, цанын спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа сум орон нутгийн удирдлагууд илэрхийлэв.

Тэмцээнд Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Тэс гэсэн 7 сумын 70 орчим тамирчин 12 зай төрөлд 36 багц медалийн төлөө өрсөлдөв. Ингээд тэмцээний медальтнуудыг зай төрлөөр нь нэрлэвэл:
13 нас, эPэгтэй /2км/
1. Б.Золбаяр        /Сонгино сум, 09.47.14/
2. Г.Гомбосүрэн   /Баянтэс сум, 09.55.41/
3. Г.Бямбадорж   /Сонгино сум, 10.08.76/

13 нас, эPэгтэй /3км/
1. Б.Золбаяр        /Сонгино сум, 18.23.15/
2. Г.Гомбосүрэн   /Баянтэс сум, 19.09.18/
3. Г.Бямбадорж   /Сонгино сум, 19.18.53/

14-15 нас, эPэгтэй /5км/
1. Д.Буяннэмэх     /Сонгино сум, 23.23.33/
2. Г.Пүрэвдорж    /Баянтэс сум, 24.38.63/
3. Д.Батсүх         /Тэс сум, 25.16.34/

14-15 нас, эPэгтэй /7км/
1. Г.Пүрэвдорж    /Баянтэс сум, 33.06.65/
2. Д.Буяннэмэх    /Сонгино сум, 34.23.90/
3. Д.Батсүх         /Тэс сум, 35.04.40/

16-17 нас, эPэгтэй /7км/
1. Г.Ган-Эрдэнэ     /Тэс сум, 32.50.59/
2. Д.Баасандорж   /Сонгино сум, 32.54.59/
3. У.Мөнхтөр        /Баянтэс сум, 33.02.63/

16-17 нас, эPэгтэй /10км/
1. У.Мөнхтөр         /Баянтэс сум, 45.06.68/
2. Д.Баасандорж   /Сонгино сум, 45.34.78/
1. Г.Ган-Эрдэнэ     /Тэс сум, 46.52.58/
13 нас, эмэгтэй /1км/
1. Н.Ганжаргал   /Баянтэс сум, 07.58.12/
2. С.Амгалан      /Нөмрөг сум, 08.34.92/
3. Г.Нэргүй        /Түдэвтэй сум, 10.39.59/

13 нас, эмэгтэй /2км/
1. Н.Ганжаргал   /Баянтэс сум, 10.46.73/
2. С.Амгалан      /Нөмрөг сум, 11.00.53/
3. Б.Пүрэвмаа    /Сонгино сум, 12.00.37/

14-15 нас, эмэгтэй /3км/
1. Ц.Мөнхчимэг   /Нөмрөг сум, 20.02.21/
2. О.Одмаа         /Түдэвтэй сум, 20.16.89/
3. Б.Азбилэг       /Баянтэс сум, 20.29.15/

14-15 нас, эмэгтэй /5км/
1. Ц.Мөнхчимэг   /Нөмрөг сум, 26.50.56/
2. О.Одмаа         /Түдэвтэй сум, 27.16.07/
3. Б.Азбилэг       /Баянтэс сум, 35.25.80/

16-17 нас, эмэгтэй /5км/
1. Ж.Даш           /Баянтэс сум, 26.27.52/
2. Э.Цандмаа      /Сонгино сум, 26.28.62/
3. Ч.Хандсүрэн   /Түдэвтэй сум, 29.11.15/

16-17 нас, эмэгтэй /7км/
1. Ж.Даш           /Баянтэс сум, 36.02.28/
2. Э.Цандмаа      /Сонгино сум, 39.22.98/
3. Ч.Хандсүрэн   /Түдэвтэй сум, 39.30.83/
БАГИЙН ДҮНГЭЭР:
1-р байр: Б.Оюунбилэг дасгалжуулагчтай Баянтэс сумын баг тамирчид
2-р байр: н.Энхжаргал дасгалжуулагчтай Сонгино сумын баг тамирчид
3-р байр: н.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сумын баг тамирчид
Ахмад тамирчид /насанд хүрэгчид/-ын гараа, техник, ур чадварыг өсвөр үеийнхэнд таниулах, туршлага болгох зорилгоор тэднийг 1км-ын зайд уралдуулахад:

ЭРЭГТЭЙ:
1-р байр: Д.Даваасүрэн /Баянтэс/
2-р байр: н.Шижирболд /Түдэвтэй/
3-р байр: Д.Батмөнх /Баянхайрхан/

ЭМЭГТЭЙ:
1-р байр: Ц.Одгэрэл /Сонгино/
2-р байр: Лхагвагэрэл /Сонгино/
3-р байр: Б.Оюунбилэг /Баянтэс/ 

Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид 2014.02.28-03.02-ны хооронд Увс аймгийн Зүүнговь суманд зохиогдох УАШТ-д оролцоно.

ААШТ-ий сурвалжлага нэвтрүүлгийг удахгүй орон нутгийн TV-ээр олон нийтэд нэвтрүүлэн хүргэх болно. Ийнхүү өсвөрийн цаначдын ЦАНАХҮҮ-2014 ААШТ амжилттай, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан сургуулийн захиргаа, багш нар, уралдааны замыг зассан сурагчид, бүхий л талаар дэмжин тусалсан сумын ИТХ, ЗДТГ болоод нийт Баятэсчүүдэд Аймгийн Цанын холбоо, цанын спортыг сонирхогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Мэдээлсэн: ЗАВХАН АЙМГИЙН Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

1 comment:

  1. Маш сайхан тэмцээн болсон.
    Авьяаслаг хүүхдүүдээрээ бахархаж байна

    ReplyDelete