Sunday, September 22, 2013

Завхан, Зуслангийн аманд болсон бэсрэг наадмын мэдээ

Завхан аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт “Жавхлант” хийдийн 10 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.
 
Ойн баярын эхний өдөр буюу намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр “Майдар эргэх” тэргүүтэн шашны олон олон зан үйлийг гүйцэтгэж, олон түмний сайн сайхны төлөөд ном айлдаж, хурал хурав...

Харин өчигдөр буюу 22-нд Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Зуслангийн амнаа Бэсрэг наадам зохион байгуулав. Уг наадамд даага уралдуулж, өсвөрийн бөхчүүдийг 3 насны ангиллаар барилдуулав.
Бага нас /14 хүртэл, бүх даваа сугалаагаар/:

Гурвын даваа:
1. З.Жамсранжав /IV сургууль/ Б.Цэрэндорж /ЖЦС/
2. Б.Батбаяр /ЧЭҮЛС/ – Ч.Нямдорж /ЖЦС/
3. П.Донирсүрэн /ЧЭҮЛС/ – Г.Ням-Очир /III сургууль/
4. У.Туваанжав /ЖЦС/ – Гоц мөргөв
Дөрвийн даваа:
1. Пүрэвдоржийн Донирсүрэн – Уухиагийн Туваанжав
2. Баттогтохын Цэрэндорж – Чанцалнямын Нямдорж
Тавын даваа:
1. П.Донирсүрэн /ЧЭҮЛС, 10г/ – Б.Цэрэндорж /ЖЦС, 9д/

ДУНД нас /16 хүртэл, бүх даваа сугалаагаар/:

Хоёрын даваа:
1. У.Цэдэнсодном /IV сургууль/ – Б.Цэнд-Аюуш /ЖЦС/
2. Н.Мягмаррагчаа /МСҮТ/ – Э.Хадбаатар /ЧЭҮЛС/
3. Л.Даваадорж /IV сургууль/ – Г.Ган-Эрдэнэ /IV сургууль/
4. М.Лхагважаргал /IV сургууль/ – М.Пүрэвнасан /III сургууль/
5. Э.Бат-Эрдэнэ /IV сургууль/ – Н.Лхагвасүрэн /Дэвшил сургууль/
6. Н.Чойжилсүрэн /IV сургууль/ – П.Баасанжаргал /ЖЦС/
7. Э.Нямдорж /III сургууль/ – З.Доржжүгдэр /Дэвшил сургууль/
Гурвын даваа:
1. У.Цэдэнсодном /IV сургууль/ – М.Пүрэвнасан /III сургууль/
2. Н.Мягмаррагчаа /МСҮТ/ – Н.Чойжилсүрэн /IV сургууль/
3. Э.Нямдорж /III сургууль/ – Г.Ган-Эрдэнэ /IV сургууль/
4. Э.Бат-Эрдэнэ /IV сургууль/ – Гоц мөргөв
Дөрвийн даваа:
1. Ганзоригийн Ган-Эрдэнэ – Нямсүрэнгийн Мягмаррагчаа
2. Мөнхцэцэгийн Пүрэвнасан – Энхжаргалын Бат-Эрдэнэ
Тавын даваа:
1. Г.Ган-Эрдэнэ /IV сургууль, 11б/ – М.Пүрэвнасан /III сургууль, 11б/

Тод: “Уран барилдаан”-ы тусгай шагналыг IV сургуулийн сурагч У.Цэдэнсодном, “Уран гараа дэвээ”-ний шагналыг мөн сургуулийн сурагч Н.Чойжилсүрэн нарт тус тус олгов...

ТОМ нас /18 хүртэл, сугалаа, тойрог/:
Хоёрын даваа:
1. Б.Нямхүү /МСҮТ/ – Б.Баянмөнх /МСҮТ/
2. М.Дашзэвэг /Завхан сургууль/ – Д.Баасанхүү /Дэвшил сургууль/
3. Б.Мөнгөншагай /АБТДС/ – Б.Сугар /Дашпунцоглин хийд/
4. Э.Санжаасүрэн /ЧЭҮЛС/ – Д.Довдон /ХБК/

Тойрог:
1-р байр: Батболдын Мөнгөншагай /АБТДС, оюутан/
2-р байр: Эрдэнийн Санжаасүрэн /ЧЭҮЛС, сурагч/
3-р байр: Мягмаржавын Дашзэвэг /Завхан сургууль, оюутан/
4-р байр: Б.Нямхүү /МСҮТ/

ДААГАНЫ УРАЛДААН:
Түрүү: Улиастай сумын уяач С.Эрдэнэбатын хээр алаг
Аман хүзүү: Цэцэн-Уул сумын уяач Д.Ганзоригийн хүрэн
Айргийн 3: Эрдэнэхайрхан сумын уяач С.Бат-Эрдэнийн халиун
Айргийн 4: Алдархаан сумын уяач З.Болдбаатарын сартай хүрэн
Айргийн 5: Улиастай сумын уяач н.Биндэръяагийн сартай хүрэн

2 comments:

  1. Нийтэлсэн U.N.S

    ReplyDelete
  2. Нар ээсэн налгар сайхан өдөр болж НААДАМ сайхан болсон доо...

    ReplyDelete