Sunday, May 27, 2012

Бүх цэргийн наадам-2012

“Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ой”, Үндэсний бөхийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам/2012.05.27/ МБӨ-нд ямар нэгэн будлиан маргаангүй, амжилттай сайхан болж өнгөрлөө. 

Анхны Бүх цэргийн наадам 1992 онд ҮСАХ-нд болоход 128 бөх зодоглосноос Булган аймгийн Бугат сумын харьяат ц.з Содномын Дэлгэрбат /у.н/ түрүүлэн цэргийн арслан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Чимэдийн Ганбаатар үзүүрлэн цэргийн заан цол хүртэж байсан түүхтэй. 

Харин 2010 /05.23/ оны Бүх цэргийн наадам анх удаагаа МБӨ-нд болж 256 бөх зодоглоход ц.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлж, с.з Э.Тулга /ц.з/ үзүүрлэн, а.а С.Батсуурь /у.н/, а.а Б.Сангисүрэн /у.н/ нар их шөвөгт., 2011 /10.12/ онд а.а Ч.Батчулуун /а.х.а/ түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн, а.х.а Р.Пүрэвдагва, а.а П.Бүрэнтөгс нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байсан билээ.

Өнөө жилийн Бүх цэргийн наадамд а.х.а Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга, а.а Ж.Амартүвшин, Ч.Булганхүү, А.Сүмбээ, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Ч.Эрдэнэчулуун, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун, Х.Мэндбаяр, Д.Болдбаатар нарын тэргүүтэй 256 бөх зодоглов. 

Бөхчүүдийг цолны байдлаар нь авч үзвэл:
1. Аймгийн арслан 68
2. Аймаг, цэргийн заан 21
3. Аймгийн харцага 16
4. Аймаг, цэргийн начин 68
5. Сумын цолтон болон залуу бөх 83 байв.

Харин хүчний байгууллагаар нь авч үзвэл: 
1. “Алдар” спорт хороо – 64 бөх
2. “Хүч” спорт хороо – 48 бөх
3. “Хилчин” спорт хороо – 52 бөх
4. “Аврагч” спорт хороо – 28 бөх
5. “Эрч” спорт хороо – 20 бөх
6. “Сүлд” спорт хороо – 44 бөхчүүдийг тус тус оролцуулан барилдуулав.

Ийнхүү 2012 оны “Бүх цэргийн баяр наадам”-д уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосон хүчтэнүүдээс:

Түрүү: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увснуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Мон-Уран” ХХК-ийн бөх а.з Бадрахын ГАНЗОРИГ /ЦЭРГИЙН АРСЛАН/

Үзүүр: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Стройка” группын бөх а.а Баатархүүгийн ПҮРЭВСАЙХАН

Их шөвөгт: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.а Болдын ЭРДЭНЭХҮҮ., Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх с.з Балганы Хишигбаатар /ЦЭРГИЙН ХАРЦАГА/

Дунд шөвөгт: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Жийп сервис” ХХК-ийн бөх а.а Лхагвасүрэнгийн ШИНЭБААТАР., Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Химон констракшн” ХХК-ийн бөх а.а Намсрайжавын БАТСУУРЬ., Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх а.а Пүрэвийн Бүрэнтөгс., Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ-ны бөх с.з Батсүхийн Энхсайхан /ЦЭРГИЙН НАЧИН/ нар тус тус шөвөгрөн барилдав. 

Гурвын даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Э.Зоригтбаатар
2. а.х.а Р.Пүрэвдагва с.з Б.Хишигбаатар
3. а.х.а Ш.Мөнгөнбаатар а.н Ё.Баасандорж
4. а.х.а А.Алтанхуяг – а.а Т.Мягмаржав
5. а.х.а О.Гантулга – а.а Ц.Жамсран
6. а.а Ж.Амартүвшин – с.з Б.Энхсайхан
7. а.а Ч.Булганхүү – а.а Ц.Бямбаа
8. а.а А.Сүмбээ – а.н Н.Нямбуу
9. а.а Б.Хашбат с.з Д.Пүрэвдорж
10. а.а Б.Дэлгэрсайхан – а.н Х.Мөнхжаргал
11. а.а Б.Суманчулуун – а.а Г.Батням
12. а.а Х.Мэндбаяр – а.з Ж.Дагва-Очир
13. а.а Д.Болдбаатар – а.з Б.Болдбаатар
14. а.а Б.Баатарцол – а.х Ц.Бямба-Очир
15. а.а Л.Нямбаяр – а.х М.Батцэнгэл
16. а.а Л.Шинэбаатар – а.н Б.Амбасэлмаа

17. а.а Б.Пүрэвсайхан – а.н Энхбат
18. а.а Д.Цэрэндаваа – а.н Х.Гантулга
19. а.а Н.Ганзориг – а.а Ж.Алтаншагай
20. а.а Л.Лха-Очир – а.з Д.Амаржаргал
21. а.а Н.Адъяабат а.а Ж.Батбилэг
22. а.а Д.Энхбат  а.з П.Баярхүү
23. а.а Н.Батсуурь – а.з Д.Буянт
24. а.а Б.Эрдэнэхүү – а.а Д.Амарсайхан
25. а.а Ц.Чимэддорж – а.х Б.Ганбаатар
26. а.а П.Бүрэнтөгс – а.з Л.Батзориг
27. а.а Э.Ванданцэрэн – с.з Б.Цэвээнравдан
28. а.а Л.Цэрэнтогтох – а.н Л.Цээсүрэн
29. а.а Ж.Наранбаатар – а.х Ч.Ганзориг
30. а.з Б.Ганзориг – а.н Н.Энхжаргал
31. а.з Т.Баасанхүү а.н Х.Батбаяр
32. а.з Б.Сугаржаргал – а.н Т.Ядамсүрэн

Дөрвийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – с.з Д.Пүрэвдорж
2. а.х.а А.Алтанхуяг – с.з Б.Хишигбаатар
3. а.х.а О.Гантулга – с.з Б.Энхсайхан
4. а.а А.Сүмбээ – а.н Х.Гантулга
5. а.а Б.Дэлгэрсайхан – а.н Х.Батбаяр
6. а.а Б.Суманчулуун – а.н Ё.Баасандорж
7. а.а Д.Болдбаатар – а.х Б.Ганбаатар
8. а.а Л.Шинэбаатар а.х М.Батцэнгэл
9. а.а Б.Пүрэвсайхан – а.х Ц.Бямба-Очир
10. а.а Н.Ганзориг – а.х Ч.Ганзориг
11. а.а Н.Адъяабат – а.з Б.Сугаржаргал
12. а.а Н.Батсуурь а.з Ж.Дагва-Очир
13. а.а Б.Эрдэнэхүү – а.з П.Баярхүү
14. а.а П.Бүрэнтөгс а.з Д.Амаржаргал
15. а.а Э.Ванданцэрэн – а.з Б.Ганзориг
16. а.а Л.Цэрэнтогтох – а.а Ц.Бямбаа

Тавын даваа:
1. а.а Б.Дэлгэрсайхан – с.з Б.Хишигбаатар
2. а.а Б.Суманчулуун с.з Б.Энхсайхан
3. а.а Л.Шинэбаатар – а.х Б.Ганбаатар
4. а.а Б.Пүрэвсайхан а.х Ч.Ганзориг
5. а.а Н.Адъяабат – а.а Н.Батсуурь
6. а.а Б.Эрдэнэхүү – а.н Х.Гантулга
7. а.а П.Бүрэнтөгс – с.з Д.Пүрэвдорж
8. а.а Л.Цэрэнтогтоха.з Б.Ганзориг
 
Зургаагийн даваа:
1. а.а Л.Шинэбаатарс.з Б.Хишигбаатар
2. а.а Б.Пүрэвсайханс.з Б.Энхсайхан
3. а.а Н.Батсуурь а.з Б.Ганзориг
4. а.а Б.Эрдэнэхүү – а.а П.Бүрэнтөгс

Долоогийн даваа:
1. а.а Б.Пүрэвсайхан – с.з Б.Хишигбаатар
2. а.а Б.Эрдэнэхүү а.з Б.Ганзориг

Наймын даваа:
1. а.а Б.Пүрэвсайхан а.з Б.Ганзориг

2 comments:

  1. ЦЭРГИЙН НААДМЫН ТОВЧООН:

    1992 /128/: ц.з С.Дэлгэрбат у/н (Булган), з.б Ч.Ганбаатар ц/з (Архангай)
    1993 /128/: а.н У.Сүхбаатар у/н (Өвөрхангай), з.б И.Доржсамбуу у/г (Булган)
    1994 /128/: ц.з И.Доржсамбуу у/г (Булган), з.б Г.Өсөхбаяр дая/ав (Архангай)
    1995 /128/: а.а Г.Өсөхбаяр дая.ав (Архангай), ц.н Ч.Батзориг у.з (Ховд)
    1996 /128/: а.з С.Мандах у.н (Өвөрхангай), ц.н У.Балжинням у.н (Завхан)
    1997 /128/: а.з Ц.Мягмарсүрэн у.з (Ховд), з.б Д.Энхтөр ц.з (Төв)
    1998 /128/: ц.н Ц.Цэрэнчимэд у.н (Архангай), а.а Б.Ганбат у.ар (Увс)
    1999 /128/: а.н Б.Бадам-Очир у.н (Төв), з.б Ш.Уламбаяр у.н (Завхан)
    2000 /128/: з.б Д.Цогзолдорж у.н (Дорнод), з.б Т.Амартүвшин у.х (Ховд)
    2001 /128/: ц.а Д.Цогзолдорж у.н (Дорнод), а.н И.Ёндонсамбуу у.н (Булган)
    2002 /128/: ц.н Т.Мөнгөнцоож у.х (Архангай), ц.з Т.Амартүвшин у.х (Ховд)
    2003 /128/: а.н М.Батжаргал у.х (Архангай), а.з Ж.Гансүх у.н (Дорнод)
    2004 /128/: з.б Д.Лхагвадорж у.н (Говь-Алтай), з.б Н.Нямаа ц.з (Архангай)
    2005 /128/: а.з А.Бямбажав у.х (Увс), а.а Т.Санчир у.н (Өвөрхангай)
    2006 /128/: а.а Н.Ганбаатар у.г (Говь-Алтай), з.б Ж.Бат-Эрдэнэ у.г (Говь-Алтай)
    2007 /128/: ц.а А.Бямбажав у.х (Увс), з.б Б.Батмөнх у.н (Төв)
    2008 /128/: а.н Ч.Санжаадамба у.з (Архангай), а.а Н.Батзаяа у.н (Ховд)
    2009 /128/ а.з С.Мөнхбат у.ав (Увс), а.а Ө.Бат-Орших у.х (Увс)
    2010 /256/: ц.а Ч.Санжаадамба у.ав (Архангай), с.з Э.Тулга ц.з (Сэлэнгэ)
    2011 /256/ а.а Ч.Батчулуун а.х.а /Төв/, а.х.а Ш.Мөнгөнбаатар

    ReplyDelete
  2. Шинээр чимэг хүртсэн бөхчүүд:

    Ховд аймгийн Чандмань сумын харьяат а.а Б.Пүрэвсайханд – “Бадрангуй” чимэг

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат а.а Б.Эрдэнэхүүд – “Хичээнгүй” чимэг

    Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат а.а Л.Шинэбаатар – “Өрнөх” чимэг

    Увс аймгийн Ховд сумын харьяат а.а Н.Батсуурьт – “Өрнөх” чимэг

    Увс аймгийн Давст сумын харьяат а.а П.Бүрэнтөгсөд – “Өрнөх” чимэг тус тус олголоо

    ReplyDelete